Сүлдэндээ сүр жавхаа болгож залчихаад сүргээр нь сүрэглэж идэх нь утгагүй.
Утгатай бүхэн оршдог, урагшилдаг. Эсрэг харин мунхаглал байдаг. Иймэрхүү
мунхаглалын манангаас салж байж л энэ улс мандана.
2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Monday, December 12, 2016
Saturday, December 3, 2016
Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжлох хэрэгтэй
Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжлох хэрэгтэй. Үүний цаана
ер нь бохир бизнес, мунхаглал байгаа шүү. Кирилжисэн нь том алдаа
байсантай нэгэн адил эргэж уйгаржих нь түүнээс дутуугүй их алдаа болно.
Нийтээрээ бичиг үсэггүй, хэл нэвтрэхгүй, нэг хятаджисан өвөр монгол
дагуулаад ар монголоор хэрж байх болох нь л дээ. Эргэж уйгаржих энэ
тэнэглэл бол бас л гамшгийн жилүүдийн хийрхлийн гай юм. Үүнийг зогсоох
хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
МЭДРЭМЖ
Мэдрэмж
Тэнгэрийн гэгээн аялгуу
Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
Энгэрийн ганцхан хайлаас
Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
Тэнгэрлэг хайрын мөрүүд
Тэндэхийн саранд хөвөрнө.
Энгэрийн ганцхан улиас
Эндэхийн наранд гундана.
Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Шарга Морьтын зуслан
Тэнгэрийн гэгээн аялгуу
Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
Энгэрийн ганцхан хайлаас
Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
Тэнгэрлэг хайрын мөрүүд
Тэндэхийн саранд хөвөрнө.
Энгэрийн ганцхан улиас
Эндэхийн наранд гундана.
Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Шарга Морьтын зуслан
Friday, November 25, 2016
Мөнгөн өвлийн монголд анирт цэнгэ
Мөс уралдаж мөнгөн хяруунд цэнгэ.
Мөсөнд дээр тэшиж мөн чанарыг мэдэр.
Мөнгөн өвлийн монгол гоёлд нэгд.
Монгол өвлийн монголд анирт уяр.
Ц.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Wednesday, November 23, 2016
Хэмжигддэг, хийрхэгддэг
Хэмжигддэг бүхэн хийгддэг.
Хийгддэг бүхэн хэмжигддэг.
Эсрэг нь харин хийрхэгддэг.
Ц.Лувсандорж
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Monday, October 3, 2016
Хэмжигдэх, хийгдэх
Хэмжигддэг бүхэн хийгддэг.
Эсрэг нь харин хийрхэгддэг.
Ц.Лувсандорж
2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Wednesday, September 28, 2016
Сэтгэлийн хөг амьдрах эх
Cэтгэл хөгтэй
байхад зүтгэл өнгөтэй.
Зүтгэл өнгөтэй
болоход мэдэх хэмнэлтэй.
Мэдэх хэмтэй цагт
чадах хурдтай.
Чадах
хурдтай үед үйлс өрнөлтэй.
Үйлс өрнөх дор
амьдрал хөгжилтэй.
Сэтгэлийн хөг
ингэж л амьдрах эх болдог.
Ц.Лувсандорж
2016 оны
9 дүгээр сар 28-ны өдөр
Thursday, September 22, 2016
үгэн үнэн
Мананд төөрсөн мангаруудын дунд мангар юм шиг мангартаж манантан, манантаж мангартах хэрэг юун.
2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
Thursday, July 21, 2016
номч, намч
Монгол намаар дутсангүй.
Нам харин монголоор л дутаж байна.
Монгол нам хийрхэгчээр дутсангүй.
Наман монгол хийгчээр л дутаж байна.
Намч хийрхэгч мөнгөөр дутсангүй.
Хийрхэгч намч мэдлэгээр л дутаж байна.
Номч монгол намыг үл тооно.
Намч монгол номыг үл тооно.
Намгүй номчид хийрхлээс ангид.
Номгүй намчид хийхээс ангид.
Ц.Лувсандорж
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Saturday, July 9, 2016
Уяатай ганц хонь
Уяатай ганц
хонь
Ганц хонь
уяатай.
Уяандаа майлаастай.
Майлаандаа
уйлаантай.
Уйлаандаа
харуусалтай.
Харуусалдаа нэхэлтэй.
Хонин эхийн эрх
энэ ганц.
Хонин сүргийн
хэнз энэ ганц.
Хээтэй чононоос
үргэдэг ганц.
Хээгүй чонод
эрхэлдэг ганц.
Хонин заяат
хөөрхий ганц.
Ганцын нүд
нулимстай.
Ганцын зүрх дэлсээстэй.
Ганц
бороонд нэвшээстэй.
Ганц халуунд
хайлаастай.
Ганц салхинд гандаастай.
Ганцын майлаан
ижилдээ.
Ганцын уйлаан ижийдээ.
Ганцын харуусал
заяандаа.
Ганцын нэхэл
эзэндээ.
Ганцын харц
нутагтаа.
Уяатай хонин
ганц.
Наадмын хуушуур.
Нулимстай энэ
ганц
Найрын зоог.
Харуусалтай энэ
ганц.
Хээрийн боодог.
Нэхэлтэй энэ
ганц.
Ходоодон
цэнгэл.
Уяатай энэ ганц
хонь
Гашууныг
хүүрнэн одно.
Уяагүй тэр ганц хонь.
Үнэнийг мэдрэн
ниснэ.
Эрх чөлөөг хайрлан цэнгэнэ.
Эрх чөлөөг хайрлан цэнгэнэ.
Ц.Лувсандорж
2016 оны 7 дугаар
сарын 10-ны өдөр
Жич: Наадам, найрын өдрүүдэд надтай хаа саагүй таардаг
уяатай ганц хонь бүхэнд энэхүү мөрүүдийг зориулав. Уяанаас салах гэж тэмүүлж буй
их хүслийг тань чинхүү мэдэрдэг. Тэр бүхэнд уяанаас чинь салгаж чадаагүй дээ
тун харамсдаг. Гэхдээ үнэн бий. Түүнийг уяагүй болох тэр цагтаа илүү их мэдэрнэ.
Tuesday, April 12, 2016
Хайрла, өрөвд
Хөглөгдөхөд нэн амаргүй, харин гандахад тун амархан. Гялалзаж яваагаа, иймд, хайрла. Гандаж яваагаа, харин, өрөвд.
2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Ц.Лувсандорж
Wednesday, April 6, 2016
Tuesday, March 29, 2016
Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй
Урлаг спорт
хоёроор улс орон хөгжихгүй
Урлаг спорт
хоёроор улс орон хөгжихгүй
Урвалт, ухралт
хоёроор тэр дэвжихгүй
Хийрхэл, хэрүүл хоёроор
тэр бэхжихгүй
Хулгай, залхуу
хоёроор тэр мандахгүй.
Ухаан, ур хоёроор
л улс орон хөгжинө.
Сэтгэл, зүтгэл
хоёроор л тэр дэвшинэ
Эвсэл нэгсэл
хоёроор л тэр бэхжинэ
Үнэн, үйлс хоёроор
л тэр мандана.
Ц.Лувсандорж
2016 оны 3-р
сарын 29-ний өдөр
Жич: Ур шингэсэн бүхэн угтаа урлаг. Гэвч урлаг гэдгийг дуулах, хошигнох, бүжиглэх, хөгжимдөх, зурах, барих,
хийрхэж аманцардах, алийгаа алдаж алиалах зэрэг аль эртнийхнээс дордуулж, түүнийг
бүр урвуулан ургүй, үргүй буруугаар ашиглаж байгаа доройтлын үеийнхийн утга, өнгө аясаар нь
энд зориуд хэрэглэв.
Monday, March 28, 2016
Урлаг, спорт, улс орон
Урлаг спорт хоёроор улс орон хөгждөггүй.
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр
Tuesday, March 22, 2016
Тоолох, тооны багш
Тоолж сураагүй хүн тооны багш байж үл болно.
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Thursday, March 17, 2016
Монгол хэл, монгол хэлний багш
Монгол хэлд тайлагдаагүй монгол хэлний багш байж үл болно.
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
IELTS, Англи хэлний багш
IELTS-ыг даваагүй англи хэлний багш байж үл болно.
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Tuesday, March 8, 2016
Хоёр үнэн
Хоёр үнэн
Төрж байж төгсдөг
Төгсөж байж төрдөг
Үхэх,төрөхийн тойрогт
Үхэх,төрөх л үнэн
Тэглэж байж нэгсэдэг
Нэгсэж байж тэглэдэг
Үнэн үнэний тойрогт
Тэглэх, нэгсэх л үнэн
Үхэх төрөхийн үнэн
Төгсөх, төрөх зовлон
Тэглэх нэгсэхийн үнэн
Тэгсэх, нэгсэх цэнгэл
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр
Төрж байж төгсдөг
Төгсөж байж төрдөг
Үхэх,төрөхийн тойрогт
Үхэх,төрөх л үнэн
Тэглэж байж нэгсэдэг
Нэгсэж байж тэглэдэг
Үнэн үнэний тойрогт
Тэглэх, нэгсэх л үнэн
Үхэх төрөхийн үнэн
Төгсөх, төрөх зовлон
Тэглэх нэгсэхийн үнэн
Тэгсэх, нэгсэх цэнгэл
Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр
Хайлган Хонгор Нас минь
Хайлган
Хонгор Нас минь
Дэлхийгээс эрсэн хайр дэргэд байсныг таньдаггүй
Алсаас хайсан харц хажууд байсныг хардаггүй
Сайнаас сайн, сайхнаас сайхныг ялгадаггүй
Ододын шивнээг сонсдоггүй, охидыг гоог тоодоггүй
Хайрлам
хонгор нас минь
Хонгор
хайлган цаг минь
Нулимстийн ганцхан ээжээ
мөнхийг юм шиг боддог
Ухааны тэнгэр ааваа
буцахгүй юм шиг санагддаг
Амжилт, алдаа хоёрыг
ялгаатай юм шиг хардаг
Амьдрах, одох хоёрыг
эргэхгүй юм шиг итгэдэг
Хайлган хонгор цаг минь
Хонгор
хайрлам нас минь
Хоосон хоосон бишийг боддоггүй
Хоосон биш хоосныг
ухаардаггүй
Мөнх мөнх бусийг
эргэлцүүлдэггүй
Мөнх бус мөнхийг
мэдэрдэггүй
Хайрлам хонгор
нас минь
Хонгор
хайлган цаг минь
Ц.Лувсандорж
2016
оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сайнаас сайн,
сайхнаас сайхныг ялгаж үл чаддаг
Ододын шивнээг үл сонсдог, охидыг гоог үл тоодог
Хайлган хонгор нас минь
Хонгор хайлган нас минь
Sunday, February 28, 2016
Монгол Анир
Монгол Анир
Чад чад үсрэх оч
Час час хагарах мөс
Чар чар дуугарах цас
Чахар чахар найгах мод
Гялс гялс анивчих од
Гялт гялт анирлах хяруу
Мэлтэс мэлтэс гэх нуур
Мэлс мэлс мандах сар
Тэс тэс хөлдөх гол
Түс түс түрэх түрлэг
Түс тас хийх аянга
Түр тар дугарах тэнгэр
Сэр сэр сэвэлзэх салхи
Сэм сэм ширтэх харц
Шив шив гэх шивнээ
Шивэр шивэр орох бороо
Бур бур бувтнах үрс
Фүр фүр буцлах цай
Пүр пүр исэх тараг
Хүр хүр илдэх сур
Инь уан, инь уанг аялах адуу
Бүү ай бүү айг буйлах тэмээ
Май майг майлах хонь (ямаа)
Ход ход инээх нялхас
Хор хор хоржигнох горхи
Хос хос орших амьдрал
Хол хол зусах айл
Ц.Лувсандорж
2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Хайр
Үнэн хайр мөнхийн хайрын үлгэр
оюутан цагийн хэдхээн андынхаа
гэгээн үехлийг дурсан дуурсган энэхүү мөрүүдийг тэрлэв.
Хайр
Холдох тусам тодорч бодогддог
Өтлөх тусам нялхарч мэдрэгддэг
Зөнд баригдаж зүүдэнд ирдэг
Бодолд өнжиж нойр хулжаадаг
Үг үгүй өнгө үгүй
Үлгэр үгүй нөхцөл үгүй
Үнэн хайр мөнхийн хайр
Мөнхийн хайр үнэн хайр
Сэтгэл алдарсан зүрхэнд амилдаг
Өр нимгэрсэн харцанд илэрдэг
Малгайлах цасны хэмэнд шивнэдэг
Сэвэлзэх салхины аясад эгшиглэдэг
Буруу үгүй зөв үгүй
Гэмшил үгүй нэхэл үгүй
Мөнхийн хайр үнэн хайр
Үнэн хайр мөнхийн хайр
Буурал намрын хонгор салхитай хамт
Будант өдрийн бороо манантай хамт
Үргэлж санагалзах төөрөг тавилантай хамт
Чимээгүй аяараа урсах нулимстай хамт
Зовлон үгүй жаргал үгүй
Эртдэхгүй оройтохгүй
Үнэн хайр мөнхийн хайр
Мөнхийн хайр үнэн хайр
Ц.Лувсандорж
2015 оны
12-р сарын 14-ний өдөр
Ээждээ
Ээждээ
Хүйн холбоотой ээжийн хайраар
Хаврын цэцэгс, нарны туяа болж
Дэлхийд үгүй ч сэтгэлд минь буудаг
Цэцгэн хаврын нарны туяа ээж минь, Та
Зүрхний минь хүйн уяа
Зүүдний минь хүүн учрал
Хайрын минь эх үлгэр
Харцны минь зөөлөн аяс юм.
Намрын навчис, сарны сүүдэр болж
Нулимстад үгүй ч зүрхэнд минь хурдаг
Навчин намрын сарны сүүдэр ээж минь, Та
Сэтгэлийн минь эх хөг
Дууны минь зөөлөн өнгө
Халамжийн минь ээж үлгэр
Нулимсны минь эх дусал юм.
Ижий хүүгийн төөрөг
тавилангаар
Будрах цас, шиврэх бороо болж
Тоостод үгүй ч бодолд минь эргэдэг
Буурал уулсын бодлын шивнээн ээж минь, Та
Бодлын минь алтан эгшиг
Бичвэрийн минь гэгээн мөр
Үйлсийн минь хайрын зам
Амьдрахын минь эх булаг юм.
2016 оны 2-р сарын 28-ны өдөр
Ц.Лувсандорж
Subscribe to:
Comments (Atom)