Sunday, February 28, 2016

Ээждээ


                  Ээждээ
Хүйн холбоотой ээжийн хайраар
Хаврын цэцэгс, нарны туяа болж
Дэлхийд үгүй ч сэтгэлд минь буудаг
Цэцгэн хаврын нарны туяа ээж минь, Та

Зүрхний минь хүйн уяа
Зүүдний минь хүүн учрал
Хайрын минь эх үлгэр
Харцны минь зөөлөн аяс юм.

Хүүн заяатай ээжийн сэтгэлээр
Намрын навчис, сарны сүүдэр болж
Нулимстад үгүй ч зүрхэнд минь хурдаг
Навчин намрын сарны сүүдэр ээж минь, Та

Сэтгэлийн минь эх хөг
Дууны минь зөөлөн өнгө
Халамжийн минь ээж үлгэр
Нулимсны минь эх дусал юм.

Ижий хүүгийн төөрөг тавилангаар
Будрах цас, шиврэх бороо болж
Тоостод үгүй ч бодолд минь эргэдэг
Буурал уулсын бодлын шивнээн ээж минь, Та

             Бодлын минь алтан эгшиг
             Бичвэрийн минь гэгээн мөр
             Үйлсийн минь хайрын зам
             Амьдрахын минь эх булаг юм.

         2016 оны 2-р сарын 28-ны өдөр

 
                      Ц.Лувсандорж





No comments:

Post a Comment