Saturday, July 4, 2026

ХАНЬ МИНЬ

 

ХАНЬ МИНЬ

Харах нүдэнд онцгойрч өлзий барьж гийсэн

Хайрлах зүрхэнд сондгойрч учрал бууж нийлсэн

Хайлах сэтгэлд мөнхөрч хайр болж нэгссэн

Ханьсах заяанд ижилсэж аяс нийлж гэрэлтсэн

           Хорвоод хослох тавилан минь

           Хотолд ганцхан заяа минь

Хийсэх навчинд шингэж бороо болж асгарсан

Будрах цасанд нэвчиж зул болж бадарсан

Эртлэх яргуйд уусаж дөл болж илчилсэн

Шилгээх цэцэгд нэгсэж ээж болж дэлбээлсэн

           Орчлонд  ховор хайр минь

           Олонд ганцхан хань минь                 

Дуудах нэрэнд өнгө өгч шүлэг болж үлдсэн

Дуурсах алдарт утга нэмж  дуу болж эгшиглэсэн

Хагацах зовлонд урагдаж уул болж залбирсан

Холын тэнгэрт уригдаж  үүл болж зочилсон

Эндэхийн ханийн тэнгэр минь

Тэндэхийн холын энгэр минь

Ц.Лувсандорж

2025 оны 3 дугаарын 19-ний өдөр

Шаргат-морьт, Зүрхэн уулын энгэр

Saturday, April 25, 2026

Every morning, I thank everything that lets me walk and work.

 

Every morning, I thank everything that lets me walk and work.

2026.4.27

Шаргат-Морьт 

ОХИН ЗАЯА БҮҮВЭЙ ДЭЭ


                       ОХИН ЗАЯА БҮҮВЭЙ ДЭЭ

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөөмөөлөй үр минь бүмбүл дөө

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөөмөөлөй үр минь бүмбүр дөө

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөөмөөлэй үр минь бүмбүр дөө

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөөмөөлэй үр минь бүмбүл дөө

                                                                           Бүмбүр дөө.

Бүйвээ бүйвээ бүйвээ бүйвээ Оюунзаяа бүүвэй дээ.

Бүүвэй бүйвээ бүйвэй бүйвээ охин үр минь бүүвэй дээ.

Бүүвэй бүүвэй  бүүвэй бүйвээ амин үр  минь бүүвэй дээ

Бүүвэй бүүвэй бүүвэй бүүвэй аавын үр минь бүүвэй дээ

                                                                           Бүүвэй дээ.

Оюунзаяа бүүвэй бүүвэй ээжийн охин минь бүүвэй дээ.

Охин заяа бүүвэй бүүвэй аавын үр минь бүүвэй дээ.

Амин заяа бүүвэй бүүвэй ахын дүүд нь минь бүүвэй дээ.

Аавын заяа  бүүвэй бүүвэй Оюунзаяа бүүвэй дээ.

                                                                             Заяа даа.

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөмбөөлэй үр минь бүүвэй дээ.

Бүмбүр бүмбүр бүмбүр бүмбүр бөөмөөлөй үр минь бүмбүр дөө

Бүүвэй бүүвэй бүүвэй бүүвэй  охин үр минь бүүвэй дээ.

Бүүвэй бүүвэй бүүвэй  бүүвэй охин заяа  минь бүүвэй дээ.

                                                                                 Бүмбүл дээ.

                                                                          Охин заяа бүүвэй дээ.

Ц.Лувсандорж

Шарга-морьт

2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Цас бороо шиг асгаран буусан энэ өглөө охиноо бүүвэйлэхэд буусан бүүвэйг аялан ийнхүү үлдээв. 


https://www.youtube.com/watch?v=OX_qgkTNVOw


Sunday, January 11, 2026

Оюунзаяа, бүүвэй, бүүвэй...

 

      Оюунзаяа, бүүвэй, бүүвэй

Бүүвэй[1], бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяа бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, охин үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, алдрай үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, аавын үр минь бүүвэй, бүүвэй

 

Оюунзаяа бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Охин үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Алдрай үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй,  бүүвэй

Аавын үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Уулс нь түшиг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Тэнгэр нь тэтгэг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Нар  нь ээг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Од нь ивээг.

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүмбүл үр минь бүүвэй, бүүвэй...

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүмбүр үр минь бүүвэй, бүүвэй...

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, алдрай үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, аавын үр минь бүүвэй, бүүвэй

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяа бүүвэй, бүүвэй ...

 

Жич: Оюунзаяа охиноо бүүвэйлэх эгшинд буусан мөрүүдийг ийнхүү аялан үлдээв.


https://www.youtube.com/watch?v=ZTtyCu-hQfQ


Ц.Лувсандорж

2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Шарга морьт, Зүрхэн уулын энгэр







[1] Бүү ай, бүү ай, бүү ай

Sunday, November 27, 2022

Тэсийн голын хасах 50 ч сайхан даа


Тэсийн голын хасах 50 ч сайхан даа
Би Тэсийн голын хүн л дээ. Тэнд өвөл нь ер нь хүйтэн байдаг. Хүн малгүй тэсгэм хүйтэндээ оршихуйн хуулиар дасаад аль хэдийн зохицчихсон. Тэсийн голынхон тэсийн өвөлдөө илүү цуутай. Тэсийн гол тэсгэм өвөлдөө илүү дуутай. Дуртай.
Тэсийн гол маань биднийгээ тэсэхэд сургадаг. Тэсийн гол минь тэс тэс гэж дуулангаа тэсэж тэсэхийг бидэнд заадаг тэсэхийн их сургууль минь билээ.
Тэсийн голын хөвөөнд хасах 50 хүрэх нь нутгийн өвлийн шинж юм. Тэсийнхэн л тэсэхээр өвөл үгүй бол тэсийн голд өвөл үгүй.
Тэсийн голын хөвөөний өвөл нь дэндүү гоёмсогсон. Цан хүүрэг нь савсалзсан, цасан далай нь цэлийсэн. Уулс ус, хүн амьтан бүхэлдээ цан хүүрэгжсэн, цас өдөр шөнөгүй хялмалсан, тэнгэр нь цэв цэнхэр, уулс нь цав цагаан, салхи нь тув тунгалаг, булаг нь өдөр шөнөгүй хоржигносон, чацаргана нь цасан чимэгтэйгээр булцайсан, модод нь цан хүүрэгтээ хөвсийсөн, тэсийнхэн тэсийн голдоо ариуссан, сэтгэл нь өвөлдөө , хүйтэндээ тун тунгалагжсан, залуус нь цан чаргаар гулган цасан дээрх эрвээхэйг мэт эрвэлзэн дэрвэлцэн цэнгэсэн Тэс нутаг минь бүхэлдээ тэсийн өвөлдөө гоёмсог. Тэс нутгийнхан тэсийн өвөлдөө эрмэг, тэсэхийн сургаалдаа эрхэмсэг.
Тэсийн голын өвөл тэсийнхэн л тэсрэхээр байхдаа л илүү гоёмсог. Илүү эрхэмсэг.
Ц.Лувсандорж
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Friday, October 28, 2022

Бодлын уянга, таныгаа

 Бодлын уянга таныгаа

 

Бороо шиг асгарах нулимсанд  тань бодлоо шилгээн урслаа.

Далай шиг цалгих хайрыг тань дуулан дурсган огшлоо.

Дэлхийг чимсэн  учралаа  дээдлэн дээдлэн эгшлээ.

Дээдийн учралт таныгаа хайрын бодолдоо урилаа.

 

Сар шиг мэлтэлзэх харцанд тань сэтгэлээ шингээн дурлалаа.

Салхи шиг аялах дурлалыг тань санан санан уярлаа.

Хорвоог гоёсон нөхөрлөлөө  хайрлан хайлан дууллаа.

Хаврын дуулалт таныгаа дурлалын сэтгэлдээ сийллээ.

 

  Үүл шиг хөвөх сэтгэлд тань үгээ шивнэн нэгслээ.

  Зүүд шиг өрнөх учралыг тань манан гамнан хонолоо.

  Орчлонг дуулсан дууллаа  хээлэн сийлэн  оршлоо.

  Бодлын уянга таныгаа эрхсийн орчилдоо дурслаа.  

 

Ц.Лувсандорж

2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Шарга-морьтын зуслан

Sunday, September 19, 2021

Two beauties

               Two beauties

 The mother nature, she is beautiful.

The marvelous car, she is also beautiful.
 
Two beauties together are momentously beautiful.
 
 Many beauties in oneness are fabulously beautiful, 
 
                                   then, miraculously enigmatic. 
 
By Luvsandorj
September 19th, 2021
Sharga-Morit