Tuesday, March 8, 2016

Хайлган Хонгор Нас минь



                   Хайлган Хонгор Нас минь



Дэлхийгээс эрсэн хайр дэргэд байсныг таньдаггүй


Алсаас хайсан харц хажууд байсныг хардаггүй


Сайнаас сайн, сайхнаас сайхныг ялгадаггүй


Ододын шивнээг сонсдоггүй, охидыг гоог тоодоггүй



Хайрлам хонгор нас минь


Хонгор хайлган цаг минь


Нулимстийн ганцхан ээжээ мөнхийг юм шиг боддог

Ухааны тэнгэр ааваа буцахгүй юм шиг санагддаг

Амжилт, алдаа хоёрыг ялгаатай юм шиг хардаг

Амьдрах, одох хоёрыг эргэхгүй юм шиг итгэдэг

Хайлган хонгор цаг минь

Хонгор хайрлам нас минь


Хоосон  хоосон бишийг боддоггүй

Хоосон биш хоосныг ухаардаггүй

Мөнх мөнх бусийг эргэлцүүлдэггүй

Мөнх бус мөнхийг мэдэрдэггүй

Хайрлам хонгор нас минь

Хонгор хайлган цаг минь

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сайнаас сайн, сайхнаас сайхныг ялгаж үл чаддаг

Ододын шивнээг үл сонсдог, охидыг гоог үл тоодог

Хайлган хонгор нас минь

Хонгор хайлган нас минь

No comments:

Post a Comment