Урлаг спорт
хоёроор улс орон хөгжихгүй
Урлаг спорт
хоёроор улс орон хөгжихгүй
Урвалт, ухралт
хоёроор тэр дэвжихгүй
Хийрхэл, хэрүүл хоёроор
тэр бэхжихгүй
Хулгай, залхуу
хоёроор тэр мандахгүй.
Ухаан, ур хоёроор
л улс орон хөгжинө.
Сэтгэл, зүтгэл
хоёроор л тэр дэвшинэ
Эвсэл нэгсэл
хоёроор л тэр бэхжинэ
Үнэн, үйлс хоёроор
л тэр мандана.
Ц.Лувсандорж
2016 оны 3-р
сарын 29-ний өдөр
Жич: Ур шингэсэн бүхэн угтаа урлаг. Гэвч урлаг гэдгийг дуулах, хошигнох, бүжиглэх, хөгжимдөх, зурах, барих,
хийрхэж аманцардах, алийгаа алдаж алиалах зэрэг аль эртнийхнээс дордуулж, түүнийг
бүр урвуулан ургүй, үргүй буруугаар ашиглаж байгаа доройтлын үеийнхийн утга, өнгө аясаар нь
энд зориуд хэрэглэв.
No comments:
Post a Comment