Sunday, November 26, 2017

Наанаа эрхэм гэхийг айлдана

Наанаа эрхэм гэхийг айлдана

Наанаа эрхэм гэхийг айлдана.
Цаанаа эрхэм бусыг үйлдэнэ.
Айлдсан нь үйлдснээсээ зөрнө.
Зөрүү нь бурууг дэвэргэнэ.

Зөрүүн дэвэргэсэн буруу
Зөвийн эсрэг давшилна.
Бурууд бурантлагдсан зон
Зөрүүг зөв гэж мунгинана.

Зөн нь зөв зонд, гэвч
Зөрүүг барих цаг ирнэ.
Сэтгэл нь тэнүүн тэдэнд
Бурууг засах үе төрнө. 

Ц.Лувсандорж

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Friday, November 24, 2017

Гоё монголыг бид хамтдаа их ухаанаар оёж бүтээнэ, гоёж урлана.

Гоё монголыг бид хамтдаа их ухаанаар оёж бүтээнэ, гоёж урлана.

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Thursday, November 9, 2017

Удирдагч руугаа нулимагчид эцэстээ шингэх орон зайгүй л болдог.

Удирдагч руугаа нулимагчид эцэстээ багтах орон зайгүй л болдог.

2017 оны  11 дүгээр сарын 10-ны өдөр

Saturday, November 4, 2017

Ховор өдрийн хайрын тохиол

Ховор өдрийн хайрын тохиол

Хэрэмний хөөрхөнд
Хөвгүүд хөөрсөн
Өвлийн атлаа намрын
Энэ өдөр ховор өдөр. 


Дээрх тэнгэр цэв цэнхэр
Доорх газар алаг эрээн
Тэртээх уулс хөглөрч хөлөрсөн
Дэргэдэх үгс хөг орж уянгалсан
Сэтгэл эгшиглэсэн
Бодолд хөвөрсөн
Хачин энэ өдрийн
Ховор хайрын тохиол нэг л хайрын.

Бүлтгэр хар нүдээ бүлтэлзүүлж
Гараас ганц ширхэг самар авах
Хэрэмний үйл нь их өхөөрдөм, хайрын
Авсан ганц самраа хагасалж идээд
Үлдсэнг нь газарт энд тэнд нуух
Хэрэмний амьдрал их хөөрхөн, хайрын

Хэрэмний энэ үйл жам ёс юм.
Хэрэмний хэрсүүжилт их сургаал мөн.
Хэрэмний бүлтгэр нүд том хичээл юм.
Хэрэмтэй энэ тохиол их хайр мөн.

Хөвүүдтэй, хэрэмтэй хамт өнгөрөөсөн
Намар шиг өвлийн ховор энэ өдөр
Нэг л сайхан, нэг л хөөртэй
Нэг л хөөрхөн, нэг л ховорхон,
Нэг л их хайрын.


2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр
Шарга морьт



Wednesday, November 1, 2017

Улс мандсан өнгөрсөнтэй тэмцэлдэхээсээ илүү улсаа дампууруулсан өөрсдтэйгээ тэмц.

Улс мандсан өнгөрсөнтэй тэмцэлдэхээсээ илүү улсаа дампуурсан өөрсдтэйгээ тэмц.

2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 

Monday, October 23, 2017

The more mathematical one is, the more spiritual he is.



 The more mathematical one is, the more spiritual he is.
 The more spiritual he is, the more mathematical one is.

               24 Oct 2017

Sunday, October 15, 2017

Манай улсыг багш нар мандуулна




Манай улсыг МАНАН биш харин БАГШ НАР мандуулна. МАНАН-аас манан л бий болдог. Тэднийг зүгээр л орхи. Хүний увайгүй үйлдлээр бий болсон мананг тийм амархан замхруулж чадахгүй. Тэгэхээр мананг зүгээр орхи. Тэгэхэд тэд байх байраа өөрсдөө олчихно.


Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр