Наанаа эрхэм гэхийг айлдана
Наанаа эрхэм гэхийг айлдана.
Цаанаа эрхэм бусыг үйлдэнэ.
Айлдсан нь үйлдснээсээ зөрнө.
Зөрүү нь бурууг дэвэргэнэ.
Зөрүүн дэвэргэсэн буруу
Зөвийн эсрэг давшилна.
Бурууд бурантлагдсан зон
Зөрүүг зөв гэж мунгинана.
Зөн нь зөв зонд, гэвч
Зөрүүг барих цаг ирнэ.
Сэтгэл нь тэнүүн тэдэнд
Бурууг засах үе төрнө.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
No comments:
Post a Comment