Saturday, November 4, 2017

Ховор өдрийн хайрын тохиол

Ховор өдрийн хайрын тохиол

Хэрэмний хөөрхөнд
Хөвгүүд хөөрсөн
Өвлийн атлаа намрын
Энэ өдөр ховор өдөр. 


Дээрх тэнгэр цэв цэнхэр
Доорх газар алаг эрээн
Тэртээх уулс хөглөрч хөлөрсөн
Дэргэдэх үгс хөг орж уянгалсан
Сэтгэл эгшиглэсэн
Бодолд хөвөрсөн
Хачин энэ өдрийн
Ховор хайрын тохиол нэг л хайрын.

Бүлтгэр хар нүдээ бүлтэлзүүлж
Гараас ганц ширхэг самар авах
Хэрэмний үйл нь их өхөөрдөм, хайрын
Авсан ганц самраа хагасалж идээд
Үлдсэнг нь газарт энд тэнд нуух
Хэрэмний амьдрал их хөөрхөн, хайрын

Хэрэмний энэ үйл жам ёс юм.
Хэрэмний хэрсүүжилт их сургаал мөн.
Хэрэмний бүлтгэр нүд том хичээл юм.
Хэрэмтэй энэ тохиол их хайр мөн.

Хөвүүдтэй, хэрэмтэй хамт өнгөрөөсөн
Намар шиг өвлийн ховор энэ өдөр
Нэг л сайхан, нэг л хөөртэй
Нэг л хөөрхөн, нэг л ховорхон,
Нэг л их хайрын.


2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр
Шарга морьт



No comments:

Post a Comment