Ээжээ санасан сэтгэл
Ээжээ, би таныгаа,
Ээжээ, би таныгаа,
Намиран хийсэх навчны сүүлчид уусаж санана.
Нартыг гоёх цэцэгсийн шүүдэрт нэвчиж
үгүйлнэ.
Анирлан бутрах цасны ширхэгт
шингэж дурсана.
Алсаас ирэх шувуудын шуугианд нэгсэж
дуурсана.
Дахилт?
Ээжээ, би таныгаа,
Уулс хөлрөх өдрийн сэтгэлдээ ургуулж санана.
Үүлс хөглөрөх шөнийн бодолдоо тээж хононо.
Үйлс өөдлөх үеийн урамдаа шингээж өнжинө.
Үүрээ орхих мөчийн аялгуундаа найрсгаж уулзана.
Ээжээ, би таныгаа,
Ирсэн
цагийн хоромыг илээж санана.
Орших мөчийн эгшинг урсгаж санана.
Одох үеийн орчилыг урагшуулж санана.
Эргэх эсэхийн дэнсийг нэхэж санана.
Ц.Лувсандорж
2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
No comments:
Post a Comment