Sunday, May 5, 2019

Ээж

               


                         Ээж

Зүрхний минь хүйн уяа
Зүүдний минь хүүн учрал
Хайрын минь эх үлгэр
Харцны минь зөөлөн аяс 

              Ээж
  Яргуй ирэх цагийн бодрол
  Навчис сэрчигнэх мөчийн дурсамж
  Цэцэгс бүжиглэх хоромын баясал
  Цас бутрах эгшиний нэгсэл
                        Ээж
            Сэтгэлийн минь эх хөг
Дууны минь зөөлөн өнгө
Халамжийн минь ээж үлгэр
Нулимсны минь эх дусал
                 Ээж
            Уулс хөлөрсөн өдрийн сэтгэлийн эгшиг
            Үүлс хөглөрсөн шөнийн итгэлийн дөл
            Үйлс хөглөгдсөн цагийн урамын эрч
            Үүрээ орхисон мөчийн аялгуун эх

                          Ээж

Бодлын минь алтан эгшин
Бичвэрийн минь гэгээн мөр
Үйлсийн минь хайрын зам
Амьдралын минь эх булаг 

                          Ээж  

            Угтах аялгуун эхний тоглогч
            Орших замын гэгээн хөтлөгч
            Буцах цагийн буурал угтагч
            Эргэх мөчийн энэрэлт урлаач

                           Ээж 

           Ц.Лувсандорж 

            2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
           

 

 

Саран жигүүрээ ургаж гүйцэхээр
Сайхалтын нуурнаас шувууд буцлаа
Саруул эрдмийн дээж хүртэхээр
Сарын газраа хүү тань мордлоо

Уул усаа эрэн тэмүүлсээр
Урьхан хавар шувууд ирнэ.
Унаа цуцам алсын нутгаас
Учралт хүү нь ээжээ зорилоо.



           
             


No comments:

Post a Comment