Thursday, May 30, 2019

Уралдах морь, сорилдох хүүхэд

Морийг сойхгүй уралдвал бахардана.
Хүүхдийг дасгахгүй сорилдвол бүтэлгүйдэнэ.


2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Wednesday, May 8, 2019

ЭЭЖЭЭ САНАСАН СЭТГЭЛ


                                Ээжээ санасан сэтгэл

             Ээжээ, би таныгаа,

Намиран хийсэх  навчны сүүлчид уусаж санана.
Нартыг гоёх цэцэгсийн шүүдэрт нэвчиж  үгүйлнэ.
Анирлан бутрах цасны ширхэгт шингэж  дурсана.
Алсаас ирэх шувуудын шуугианд нэгсэж дуурсана.
 
 Дахилт?
 

             Ээжээ, би таныгаа, 
 

           Уулс хөлрөх өдрийн сэтгэлдээ ургуулж санана.          

            Үүлс хөглөрөх шөнийн бодолдоо тээж хононо.
            Үйлс өөдлөх үеийн урамдаа шингээж өнжинө.   
            Үүрээ орхих мөчийн аялгуундаа найрсгаж уулзана.

            Ээжээ, би таныгаа,

            Ирсэн цагийн хоромыг илээж санана.
            Орших мөчийн эгшинг урсгаж санана.
            Одох үеийн  орчилыг урагшуулж санана.
            Эргэх эсэхийн дэнсийг нэхэж санана. 



           Ц.Лувсандорж 

            2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
           


Sunday, May 5, 2019

Ээж

               


                         Ээж

Зүрхний минь хүйн уяа
Зүүдний минь хүүн учрал
Хайрын минь эх үлгэр
Харцны минь зөөлөн аяс 

              Ээж
  Яргуй ирэх цагийн бодрол
  Навчис сэрчигнэх мөчийн дурсамж
  Цэцэгс бүжиглэх хоромын баясал
  Цас бутрах эгшиний нэгсэл
                        Ээж
            Сэтгэлийн минь эх хөг
Дууны минь зөөлөн өнгө
Халамжийн минь ээж үлгэр
Нулимсны минь эх дусал
                 Ээж
            Уулс хөлөрсөн өдрийн сэтгэлийн эгшиг
            Үүлс хөглөрсөн шөнийн итгэлийн дөл
            Үйлс хөглөгдсөн цагийн урамын эрч
            Үүрээ орхисон мөчийн аялгуун эх

                          Ээж

Бодлын минь алтан эгшин
Бичвэрийн минь гэгээн мөр
Үйлсийн минь хайрын зам
Амьдралын минь эх булаг 

                          Ээж  

            Угтах аялгуун эхний тоглогч
            Орших замын гэгээн хөтлөгч
            Буцах цагийн буурал угтагч
            Эргэх мөчийн энэрэлт урлаач

                           Ээж 

           Ц.Лувсандорж 

            2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
           

 

 

Саран жигүүрээ ургаж гүйцэхээр
Сайхалтын нуурнаас шувууд буцлаа
Саруул эрдмийн дээж хүртэхээр
Сарын газраа хүү тань мордлоо

Уул усаа эрэн тэмүүлсээр
Урьхан хавар шувууд ирнэ.
Унаа цуцам алсын нутгаас
Учралт хүү нь ээжээ зорилоо.



           
             


Friday, May 3, 2019

Ардчилал оролцоо

Оролцоо ардчилал. Түнэр харанхуйд унтаж байгаа түмэнд ардчилал байхгүй. Асуудал бүрээр сэрж оролцдог олонд бол харин ардчилал бий. Ардчилал оролцоо л юм.


Ц.Лувсандорж

2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр