Wednesday, December 12, 2018
Цаг хугацаанаас биш харин хүнээс их эмээж яв
Ц.Лувсандорж
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Thursday, October 4, 2018
сурах бол амаргүй ажил
Ц.Лувсандорж
2018 оны 10 дугаар сарын 5-ний өдөр
Saturday, September 1, 2018
Энэ жилийн эхний хичээлд зориулав.
Ном, багш хоёрын ялгаа
Үнэнг олж мэдэхэд үнэн багшаас илүү үнэтэй зүйл үгүй.
Үнэгүй зүйлийг л үнэндээ үнэгүй олж уншдаг юм. Үүнд л ном багш хоёрын үнэн ялгаа нь байгаа юм даа.
Иймийн тулд үнэн багш л энэ улсад үнэн хэрэгтэй байна.
Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
Жич: Энэ жилийн эхний хичээлд зориулав.
Tuesday, August 14, 2018
Монгол эрчүүд өөрсдийгөө гамнаж бай.
2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
Saturday, August 11, 2018
Мастер төлөвлөгөө, мастер өр
Мастер гүйцэтгэж өр нимгэл.
(Яамныханд зориулав)
2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
Friday, July 20, 2018
Бүх асуудал эцэстээ боловсролоор л шийдэгдэнэ.
2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Tuesday, July 17, 2018
Одоо, харин, ирээдүй тэмдэглэх зүйл үлдээв үү, бүтээв үү?
2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Одоо ирээдүйд юу үлдээв, юу бүтээв?
Friday, July 6, 2018
Хөгжлийн мөнхийн баялаг
Хөгжлийн мөнхийн баялаг бол чадвартай хүн. Түүнийг чадвартай, мэргэжилдээ эзэн болсон багш, эмч нар бүтээнэ. Түүх ийм л юм.
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Thursday, July 5, 2018
Математик үгүйрсэн улсад мангар л бий
2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Tuesday, July 3, 2018
Ус үгүйрэхэд амьдрал үгүйрнэ.
2018 оны 7 дугаар сарны 4-ний өдөр
Saturday, June 30, 2018
Довныхон даваан дээр гарч үз.
2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Wednesday, April 18, 2018
Боловсрол эвдэрхий тогтолцооны хэлтэрхий
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр
Wednesday, April 4, 2018
Тэсийн гол минь
Тэсийн гол минь
Тэртээх уулсан чимэгтэй урсгалд тань би уусдаг.
Тэнгэрийн үүлсэн эгшигтэй аялгуунд тань би урсдаг.
Тэнхээт хөлөгөн домогтой түүхэнд тань би уяардаг.
Тэсэхийн шивнээн сургаальтай нэрэнд тань би дуурсдаг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Чацаргана алтарсан шугуйн анираар тань би эгшиглэдэг.
Цан хүүрэгнэсэн булагийн өнгөөр тань би гоёдог.
Чансаат хүмүний дуулалтай алдраар тань би бахархдаг.
Тэвчихийн сэвшээн дуудлагатай нэрээр тань би овоглодог.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Цан хүүрэг савсуулсан тэсгэм хэмээр тань би эрхэмсдэг.
Цасан далайг санагдуулсан орчлоор тань би хөглөгддөг.
Цасны эрвээхэй мэт дэрвэлзсэн үрсээр тань би үргэлжилдэг.
Цэв цэнхэр тэнгэрийн тув тунгалаг салхиар тань би сэвэлздэг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Тэсэхийн шивнээн сургаальтай нэрэнд тань би дуурсдаг.
Тэртээх уулсан чимэгтэй урсгалд тань би уусдаг
Тэвчихийн сэвшээн дуудлагатай алдраар тань би цуурайтдаг.
Тэнгэрийн үүлсэн эгшигтэй аялгуунд тань би сэвэлздэг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Шарга морьтын зуслан
Saturday, March 31, 2018
Хань
Сэтгэлээрээ нэгссэн хань минь.
Муу үйл тань үйлийг тань үзэх тул үйлээ л сайн шинж.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Tuesday, March 27, 2018
Өрөөлийн төлөө өндөлз
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Tuesday, February 13, 2018
Мандая гэвэл дээд сэтгэлгээнд оч
http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post_13.html
Saturday, February 10, 2018
Төв ухаан жам ёс
Төв ухаан бүх ухаан
Төв ухаан бүх үзэл
Төв ухаан бүх зарчим
Төв ухаан жам ёс
Төв ухаан олон утгат логик
Төв ухаан тогтолцооны онол
Төв ухаан хүчин зүйлийн шинжилгээ
Төв ухаан харанхуйг гэтлэх арга
Төв ухаан ухааралд хүргэх барил
Төв ухаан гэгээрэл хөтлөх арга
Төв ухаан үүнээс ч хэтэдсэн үнэн ёс
Ц. Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post_10.html
Манай багш нар хэтэрхий номой
Манай багш нар хэтэрхий номой.
Манай дарга нар хэтэрхий даваргаа.
Манай намчид хэтэрхий долдой.
Манай номчид хэтэрхий пялдаг.
Чадвартай удирдагч өөрийн үзэлтэй.
Чадвартай улс төрч өөрөө манлайлагч.
Чадвартай эрдэмтэн өөр ертөнц.
Пялдаг номчид эрдэмтэй болог.
Долдой намчид шударга болог.
Даваргаа дарга номхон болог.
Номой багш нар номтой болог.
Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post.html
Saturday, January 27, 2018
Хайрлахгүй байхын аргагүй
http://undesniibolovsrol.blogspot.com/2012/01/blog-post_22.html
Wednesday, January 17, 2018
Тогтвортой хөгжил өөрт тань бий
Хураах бус харин хуваа.
Шунах бус харин гамна.
Идэх бус харин хайрла.
Сарних бус харин нэгсэ.
эрэх бус харин эргэцүүл.
Тогтвортой хөгжил үгэнд тань бус харин үйлд тань бий.
Тогтвортой хөгжил хураахад тань бус харин хуваахад тань бий.
Тогтвортой хөгжил шуналд тань бус харин гамнахад тань бий.
Тогтвортой хөгжил идэхэд тань бус харин хайрлах тань бий.
Тогтвортой хөгжил сарнихад бус харин нэгсэхэд бий.
Тогтвортой хөгжил тань өрөөлд бус харин өөрт тань бий.
http://monaphorism.blogspot.com/2018/01/blog-post_17.html
Saturday, January 6, 2018
Бодсоных нь дагуу бүү бод. Бодлынх харин цаана нь бод.
Бодсоных нь дагуу бүү бод.
Бодлынх харин цаана нь бод.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
http://monaphorism.blogspot.com/2018/01/blog-post.html