Saturday, January 27, 2018

Хайрлахгүй байхын аргагүй


Хайрлахгүй байхын аргагүй

Мөнх бусыг мэдрэхэд
Нулимстын энэ мөчөө
Хайрлахгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээ мэдэхэд
Нулимстын тэр андаа
Гамнахгүй байхын аргагүй.

Мөнх бусыг ухаарахад
Уулзах учрал бүхнээ
Эрхэмлэхгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээ бодохоор
Үйлдэх үйл бүрээ
Цэгнэхгүй байхын аргагүй.

Мөнх бусыг санагалзахад
Мандах наран бүрт
Баярлахгүй байхын аргагүй

Мөнх гэдгээр сэрэхэд
Сэвэлзэх өглөө бүрт
Талархахгүй байхын аргагүй.

Мөнх бусыг шивнэхэд
Орших эгшин бүрээ
Гамнахгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээр шившихэд
Одох агшин бүрийг
Хайрлахгүй байхын аргагүй.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 

 http://undesniibolovsrol.blogspot.com/2012/01/blog-post_22.html

No comments:

Post a Comment