Хань минь
Харах нүдэнд онцгойрч өлзий барьж гийсэн
Хайрлах зүрхэнд сондгойрч ерөөл болж буусан ?
Сэтгэлд эгшиглэсэн уянга минь
Сэтгэлээрээ нэгссэн хань минь.
Сэтгэлээрээ нэгссэн хань минь.
Бодолд шивэрсэн бороо минь
Бодлоороо ижилссэн хань минь
Төрхтэй минь адилссан тэр минь.
Төөргөөр ихэрлэсэн хань минь.
Ц.Лувсандорж
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
No comments:
Post a Comment