Наанаа эрхэм гэхийг айлдана
Наанаа эрхэм гэхийг айлдана.
Цаанаа эрхэм бусыг үйлдэнэ.
Айлдсан нь үйлдснээсээ зөрнө.
Зөрүү нь бурууг дэвэргэнэ.
Зөрүүн дэвэргэсэн буруу
Зөвийн эсрэг давшилна.
Бурууд бурантлагдсан зон
Зөрүүг зөв гэж мунгинана.
Зөн нь зөв зонд, гэвч
Зөрүүг барих цаг ирнэ.
Сэтгэл нь тэнүүн тэдэнд
Бурууг засах үе төрнө.
Ц.Лувсандорж
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Sunday, November 26, 2017
Friday, November 24, 2017
Гоё монголыг бид хамтдаа их ухаанаар оёж бүтээнэ, гоёж урлана.
Гоё монголыг бид хамтдаа их ухаанаар оёж бүтээнэ, гоёж урлана.
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Thursday, November 9, 2017
Удирдагч руугаа нулимагчид эцэстээ шингэх орон зайгүй л болдог.
Удирдагч руугаа нулимагчид эцэстээ багтах орон зайгүй л болдог.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Saturday, November 4, 2017
Ховор өдрийн хайрын тохиол
Ховор өдрийн хайрын тохиол
Хэрэмний хөөрхөнд
Хөвгүүд хөөрсөн
Өвлийн атлаа намрын
Энэ өдөр ховор өдөр.
Хэрэмний хөөрхөнд
Хөвгүүд хөөрсөн
Өвлийн атлаа намрын
Энэ өдөр ховор өдөр.
Дээрх тэнгэр цэв цэнхэр
Доорх газар алаг эрээн
Тэртээх уулс хөглөрч хөлөрсөн
Дэргэдэх үгс хөг орж уянгалсан
Сэтгэл эгшиглэсэн
Бодолд хөвөрсөн
Хачин энэ өдрийн
Ховор хайрын тохиол нэг л хайрын.
Бүлтгэр хар нүдээ бүлтэлзүүлж
Гараас ганц ширхэг самар авах
Хэрэмний үйл нь их өхөөрдөм, хайрын
Авсан ганц самраа хагасалж идээд
Үлдсэнг нь газарт энд тэнд нуух
Хэрэмний амьдрал их хөөрхөн, хайрын
Хэрэмний энэ үйл жам ёс юм.
Хэрэмний хэрсүүжилт их сургаал мөн.
Хэрэмний бүлтгэр нүд том хичээл юм.
Хэрэмтэй энэ тохиол их хайр мөн.
Хөвүүдтэй, хэрэмтэй хамт өнгөрөөсөн
Намар шиг өвлийн ховор энэ өдөр
Нэг л сайхан, нэг л хөөртэй
Нэг л хөөрхөн, нэг л ховорхон,
Нэг л их хайрын.
2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр
Шарга морьт
Доорх газар алаг эрээн
Тэртээх уулс хөглөрч хөлөрсөн
Дэргэдэх үгс хөг орж уянгалсан
Сэтгэл эгшиглэсэн
Бодолд хөвөрсөн
Хачин энэ өдрийн
Ховор хайрын тохиол нэг л хайрын.
Бүлтгэр хар нүдээ бүлтэлзүүлж
Гараас ганц ширхэг самар авах
Хэрэмний үйл нь их өхөөрдөм, хайрын
Авсан ганц самраа хагасалж идээд
Үлдсэнг нь газарт энд тэнд нуух
Хэрэмний амьдрал их хөөрхөн, хайрын
Хэрэмний энэ үйл жам ёс юм.
Хэрэмний хэрсүүжилт их сургаал мөн.
Хэрэмний бүлтгэр нүд том хичээл юм.
Хэрэмтэй энэ тохиол их хайр мөн.
Хөвүүдтэй, хэрэмтэй хамт өнгөрөөсөн
Намар шиг өвлийн ховор энэ өдөр
Нэг л сайхан, нэг л хөөртэй
Нэг л хөөрхөн, нэг л ховорхон,
Нэг л их хайрын.
2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр
Шарга морьт
Wednesday, November 1, 2017
Улс мандсан өнгөрсөнтэй тэмцэлдэхээсээ илүү улсаа дампууруулсан өөрсдтэйгээ тэмц.
Улс мандсан өнгөрсөнтэй тэмцэлдэхээсээ илүү улсаа дампуурсан өөрсдтэйгээ тэмц.
2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Subscribe to:
Comments (Atom)