Thursday, August 10, 2017

Эх мэргэжил

Эх мэргэжил

Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш иймд эх мэргэжил
Багш иймд их мэргэжил


Эх мэргэжлийг үл тоосон улс
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй

Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн салбар
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.

Эх мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил их мэргэжил
Их мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил эх мэргэжил

Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

No comments:

Post a Comment