Tuesday, August 8, 2017

Хатуу үг


Урлаг спорт хоёроор  улс орон хөгждөггүй.
Ухаан эрдэм хоёроор л тэр харин дэвждэг.
Урлаг спортоор уралдсан нь эцэстээ хохирдог.
Ухаан эрдмээр хичээсэн нь эхнээсээ л хождог.


Дуучин гэх сүргийн нэг, бөх гэх бүдүүний хэсэг болох гэж хайран цагаа яйран үрж, хайран биеэ яйран болгодог ардчилсан гэх алийгаа алдсан энэ цагийн золиос хөөрхий залууст хандаад нэг үнэнг хатуу үгээр ингэж хэлмээр санагдаад байдаг юм. Үүнийг бас худлыг дэвэргэж хуурмгийг хөөргөдөг энэ цагийн төр засагт бас дуулгачихмаар байдаг юм.


Ц.Лувсандорж

2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр


No comments:

Post a Comment