Friday, August 18, 2017
Гаднаасаа өтсөн тос
Гаднаасаа өтсөн тосыг дотроос нь цэвэрлээд нэмэргүй. Түүнийг цэвэрлэхийг хүсвэл эхлээд гаднах өтөлтийг зогсоох хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Tuesday, August 15, 2017
Жинхэнэ хийгээд хуурмаг профессор
Жинхэнэ профессорт дэлхийн дэвжээ томддоггүй.
Хуурмагт, харин, дэргэд ширээ нь хүртэл томддог.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр
Thursday, August 10, 2017
Эх мэргэжил
Эх мэргэжил
Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш иймд эх мэргэжил
Багш иймд их мэргэжил
Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш иймд эх мэргэжил
Багш иймд их мэргэжил
Эх мэргэжлийг үл тоосон улс
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй
Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн салбар
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.
Эх мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил их мэргэжил
Их мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил эх мэргэжил
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй
Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн салбар
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.
Эх мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил их мэргэжил
Их мэргэжил багш мэргэжил
Багш мэргэжил эх мэргэжил
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр
Tuesday, August 8, 2017
Хатуу үг
Урлаг спорт хоёроор улс орон хөгждөггүй.
Ухаан эрдэм хоёроор л тэр харин дэвждэг.
Урлаг спортоор уралдсан нь эцэстээ хохирдог.
Ухаан эрдмээр хичээсэн нь эхнээсээ л хождог.
Дуучин гэх сүргийн нэг, бөх гэх бүдүүний хэсэг болох гэж хайран цагаа яйран үрж, хайран биеэ яйран болгодог ардчилсан гэх алийгаа алдсан энэ цагийн золиос хөөрхий залууст хандаад нэг үнэнг хатуу үгээр ингэж хэлмээр санагдаад байдаг юм. Үүнийг бас худлыг дэвэргэж хуурмгийг хөөргөдөг энэ цагийн төр засагт бас дуулгачихмаар байдаг юм.
Ц.Лувсандорж
2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр
Subscribe to:
Comments (Atom)