Мурих бичгийг сурах бичиг гэх
Хоёрын тоог оюутан гэх
Буруу бодлогыг цэцэн гэх
Бүтэлгүй нэгэн удирдагч гэх
Намчинг номчин гэх болтлоо дордсон боловсролын салбарт
ийм сагсгар хоёр биш харин олоон бий.
Сагсгар сагсалцахын хор нөлөөг найман мөрөөр "Хоёр сагсгар"-т
хэлэх гэж оролдов.
Хоёр сагсгар
Арга зүй үгүй
агуулга үнэгүй
Агуулга үгүй аргазүй цэнэгүй
Цэнэгүй аргазүй
нэг сагсгар
Үнэгүй агуулга бас сагсгар
Хоёр сагсгар
сагсалцахад
Хий хоосон цутгагдана.
Хоёрын тоо
элбэгшинэ.
Худал, хуурмаг
цэнэлэгдэнэ.
Ц.Лувсандорж
2017 оны
7 дугаар сар 20-ны өдөр
http://monaphorism.blogspot.com/2017/07/blog-post_19.html
http://monaphorism.blogspot.com/2017/07/blog-post_19.html
No comments:
Post a Comment