Дорны анир дор
Мэлтэлзэх сартай дорны
шөнийн одон нөмрөгтэй тэнгэрийн дор
Хурмастын нандин эгшигтэй шөнөжин найрсаж хөгжинө.
.....
Дорны шөнийн анир дор
Шөнөжин найрсаж хөгшинө.
Сэвэлзэх салхитай дорны
өглөөн сарны мөртэй нарны дор
Гэрлийн мөнгөн цацрагтай өглөөжин наадаж цэнгэнэ.
....
Дорны өглөөн анир дор
Өглөөжин наадаж цэнгэнэ.
Анирлах орчилтой дорны
өдрийн далайн өмсгөлтэй огторгуй дор
Огторгуйн цагаан аялгуутай өдөржин хоршиж дуулна.
....
Дорны өдрийн анир дор
Өдөржин хоршиж дуулна.
Шиврэх бороотой дорны үдшийн солонгон чимэгтэй үүлсийн дор
Уулсын хөлөрсөн шүүдэртэй үдшийн бүрийд бүжнэ.
Дорны үдшийн анир дор
Үдшийн бүрийд бүжнэ.
Ц.Лувсандорж
2017 оны
7 дугаар сар 15-ны өдөр
No comments:
Post a Comment