Tuesday, March 29, 2016

Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй


Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй


Урлаг спорт хоёроор улс орон хөгжихгүй

Урвалт, ухралт хоёроор  тэр дэвжихгүй

Хийрхэл, хэрүүл хоёроор тэр бэхжихгүй

Хулгай, залхуу хоёроор  тэр  мандахгүй.

 
Ухаан, ур хоёроор л улс  орон хөгжинө.

Сэтгэл, зүтгэл хоёроор л тэр дэвшинэ

Эвсэл нэгсэл хоёроор л тэр бэхжинэ

Үнэн, үйлс хоёроор л  тэр  мандана.

 

Ц.Лувсандорж

2016 оны 3-р сарын 29-ний өдөр

 

Жич: Ур шингэсэн бүхэн угтаа урлаг. Гэвч урлаг гэдгийг дуулах,  хошигнох, бүжиглэх, хөгжимдөх, зурах, барих, хийрхэж аманцардах, алийгаа алдаж алиалах зэрэг аль эртнийхнээс дордуулж, түүнийг бүр урвуулан ургүй, үргүй буруугаар ашиглаж байгаа доройтлын үеийнхийн утга, өнгө аясаар нь энд зориуд хэрэглэв.

 

 

Monday, March 28, 2016

Урлаг, спорт, улс орон

Урлаг спорт хоёроор улс орон хөгждөггүй.

Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр

Tuesday, March 22, 2016

Цахим, салхи



Цахим зууныхныг салхинд л сайн гарга.

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Тоолох, тооны багш

Тоолж сураагүй хүн тооны багш байж үл болно.

Ц.Лувсандорж
2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Thursday, March 17, 2016

Монгол хэл, монгол хэлний багш

Монгол хэлд тайлагдаагүй монгол хэлний багш байж үл болно.

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

IELTS, Англи хэлний багш

IELTS-ыг даваагүй  англи хэлний багш байж үл болно.


Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Tuesday, March 8, 2016

Хоёр үнэн

   Хоёр үнэн

Төрж байж төгсдөг
Төгсөж байж төрдөг
Үхэх,төрөхийн тойрогт
Үхэх,төрөх  л үнэн


Тэглэж байж нэгсэдэг
Нэгсэж байж тэглэдэг
Үнэн үнэний тойрогт
Тэглэх, нэгсэх л үнэн

Үхэх төрөхийн үнэн
Төгсөх, төрөх  зовлон
Тэглэх нэгсэхийн үнэн
Тэгсэх, нэгсэх цэнгэл

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр

нэгсэх, тэглэх



 Нэгсэж тэглэнэ.
Тэглэж нэгсэнэ.

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 9-ны өдөр

Хайлган Хонгор Нас минь



                   Хайлган Хонгор Нас минь



Дэлхийгээс эрсэн хайр дэргэд байсныг таньдаггүй


Алсаас хайсан харц хажууд байсныг хардаггүй


Сайнаас сайн, сайхнаас сайхныг ялгадаггүй


Ододын шивнээг сонсдоггүй, охидыг гоог тоодоггүй



Хайрлам хонгор нас минь


Хонгор хайлган цаг минь


Нулимстийн ганцхан ээжээ мөнхийг юм шиг боддог

Ухааны тэнгэр ааваа буцахгүй юм шиг санагддаг

Амжилт, алдаа хоёрыг ялгаатай юм шиг хардаг

Амьдрах, одох хоёрыг эргэхгүй юм шиг итгэдэг

Хайлган хонгор цаг минь

Хонгор хайрлам нас минь


Хоосон  хоосон бишийг боддоггүй

Хоосон биш хоосныг ухаардаггүй

Мөнх мөнх бусийг эргэлцүүлдэггүй

Мөнх бус мөнхийг мэдэрдэггүй

Хайрлам хонгор нас минь

Хонгор хайлган цаг минь

Ц.Лувсандорж

2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сайнаас сайн, сайхнаас сайхныг ялгаж үл чаддаг

Ододын шивнээг үл сонсдог, охидыг гоог үл тоодог

Хайлган хонгор нас минь

Хонгор хайлган нас минь