Сэтгэл дутахад зүтгэл үгүй.
Ухаан дутахад зүтгэл үргүй.
2017 оны 7 дугаар 19-ний өдөр
Tuesday, July 18, 2017
Sunday, July 16, 2017
Хийх, хийрхэх
Хийдэг бүтээдэг.
Хийрхдэг бүтэлгүйтдэг.
Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Хийрхдэг бүтэлгүйтдэг.
Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Friday, July 14, 2017
Дорны анир дор
Дорны анир дор
Мэлтэлзэх сартай дорны
шөнийн одон нөмрөгтэй тэнгэрийн дор
Хурмастын нандин эгшигтэй шөнөжин найрсаж хөгжинө.
.....
Дорны шөнийн анир дор
Шөнөжин найрсаж хөгшинө.
Сэвэлзэх салхитай дорны
өглөөн сарны мөртэй нарны дор
Гэрлийн мөнгөн цацрагтай өглөөжин наадаж цэнгэнэ.
....
Дорны өглөөн анир дор
Өглөөжин наадаж цэнгэнэ.
Анирлах орчилтой дорны
өдрийн далайн өмсгөлтэй огторгуй дор
Огторгуйн цагаан аялгуутай өдөржин хоршиж дуулна.
....
Дорны өдрийн анир дор
Өдөржин хоршиж дуулна.
Шиврэх бороотой дорны үдшийн солонгон чимэгтэй үүлсийн дор
Уулсын хөлөрсөн шүүдэртэй үдшийн бүрийд бүжнэ.
Дорны үдшийн анир дор
Үдшийн бүрийд бүжнэ.
Ц.Лувсандорж
2017 оны
7 дугаар сар 15-ны өдөр
Wednesday, July 12, 2017
Ирээдүйн Наадам
Ирээдүйн Наадам
Ирээдүйн Наадам ногоон
Ирээдүйн Наадам цагаан
Ирээдүйн Наадам ирээдүй
Ирээдүйн Наадам цэнгэл
Одоогийн наадам махан
Одоогийн наадам мөнгө
Одоогийн наадам өнгөрсөн
Одоогийн наадам тэмцэл
Махан учраас зовлон
Мөнгө учраас шунал
Өнгөрсөн учраас алдаа
Тэмцэл учраас зөрчил
Ногоон учраас амгалан
Цагаан учраас нөхөрлөл
Ирээдүй учраас тэмүүлэл
Цэнгэл учраас инээд баясал
Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр
Ирээдүйн Наадам ногоон
Ирээдүйн Наадам цагаан
Ирээдүйн Наадам ирээдүй
Ирээдүйн Наадам цэнгэл
Одоогийн наадам махан
Одоогийн наадам мөнгө
Одоогийн наадам өнгөрсөн
Одоогийн наадам тэмцэл
Махан учраас зовлон
Мөнгө учраас шунал
Өнгөрсөн учраас алдаа
Тэмцэл учраас зөрчил
Ногоон учраас амгалан
Цагаан учраас нөхөрлөл
Ирээдүй учраас тэмүүлэл
Цэнгэл учраас инээд баясал
Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр
Эгшин
Эгшин
Нас хэлтийх мөч
Нартын замыг хүүрнэнэ
Сар мэлтийх шөнө
Чанадын жамыг шивнэнэ.
Үсэнд буусан сор
Оршиж одохыг дуурсгана.
Усанд унасан сар
Одож оршихыг дуулгана.
Андын өтөлсөн дүр
Туулсан эгшинг тоолно.
Алсад анирлах одод
Дуулсан, уйлсныг тольдоно.
Амьдарч тоолсон эгшин
Алдаж оносныг гэрчилнэ.
Алдарч эхлэх агшин
Анирлах, буцахыг
дэнслэнэ.
Алдаж онохын гэрч
Эгшин бүрийг цэгнэнэ.
Анирлах буцахын дэнс
Агшин бүрийг гамнана.
Мэлтийх сартай шөнө
Чанадын жамыг мэдэрнэ.
Хэлтийх настай үе
Хэлтийх настай үе
Нартын замыг мэднэ.
Ц.Лувсандорж
2017 оны 7 дугаар сарын
13-ны өдөр
Шаргат морьтын зуслан
Wednesday, April 19, 2017
Хөгжлийн гурван чөдөр
Авилгалд идэгдсэн нам, алийгаа алдсан лам, эрдэм үгүйрсэн ном манай
улсын хөгжлийн чөдөр мөн. Энэ чөдрийг бултлахад энэ улс өөрөө өөрөөрөө
дэвжинэ. Чөдрийг л бид мултлах хэрэгтэй. Энэ л хамгийн чухал.
2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр
2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр
Thursday, April 13, 2017
Математик судлахын үнэн үнэ цэнэ
Математикаар хичээллэхэд хүн ухаалаг, шударга, төлөв даруу, өөртөө итгэлтэй болдог. Үүнд л математик судлахын үнэн үнэ цэнэ нь оршдог юм.
Ц.Лувсандорж
2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр
Subscribe to:
Posts (Atom)