Saturday, March 31, 2018

Хань

            төсөл
 
Хань минь


Харах нүдэнд онцгойрч өлзий барьж гийсэн
Хайрлах зүрхэнд сондгойрч ерөөл болж буусан ?



Сэтгэлд эгшиглэсэн уянга минь
Сэтгэлээрээ нэгссэн хань минь.
 

Бодолд  шивэрсэн бороо минь
Бодлоороо ижилссэн хань минь

Төрхтэй минь адилссан тэр минь.
Төөргөөр ихэрлэсэн хань минь.


Ц.Лувсандорж

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр


Муу үйл тань үйлийг тань үзэх тул үйлээ л сайн шинж.

Үйл тань үйлийг тань үзэх тул үйлээ л сайн шинж.

Ц.Лувсандорж 

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Tuesday, March 27, 2018

Өрөөлийн төлөө өндөлз

Өрөөлийн төлөө үргэлж өндөлз. Амаргүй ч, ингэж чадсан амьдралаараа та тэр цагт л их бахархах болно.

Ц.Лувсандорж 

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр