Saturday, January 27, 2018

Хайрлахгүй байхын аргагүй


Хайрлахгүй байхын аргагүй

Мөнх бусыг мэдрэхэд
Нулимстын энэ мөчөө
Хайрлахгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээ мэдэхэд
Нулимстын тэр андаа
Гамнахгүй байхын аргагүй.

Мөнх бусыг ухаарахад
Уулзах учрал бүхнээ
Эрхэмлэхгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээ бодохоор
Үйлдэх үйл бүрээ
Цэгнэхгүй байхын аргагүй.

Мөнх бусыг санагалзахад
Мандах наран бүрт
Баярлахгүй байхын аргагүй

Мөнх гэдгээр сэрэхэд
Сэвэлзэх өглөө бүрт
Талархахгүй байхын аргагүй.

Мөнх бусыг шивнэхэд
Орших эгшин бүрээ
Гамнахгүй байхын аргагүй.

Мөнх гэдгээр шившихэд
Одох агшин бүрийг
Хайрлахгүй байхын аргагүй.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 

 http://undesniibolovsrol.blogspot.com/2012/01/blog-post_22.html

Wednesday, January 17, 2018

Тогтвортой хөгжил өөрт тань бий



        Тогтвортой хөгжил өөрт тань бий

    Үглэх бус харин үйлд.
     Хураах бус харин хуваа.
     Шунах бус харин гамна.
      Идэх бус харин хайрла.
     Сарних бус харин нэгсэ.
     
 эрэх бус харин эргэцүүл.
       
     Тогтвортой х
өгжил үгэнд тань бус харин үйлд тань бий.
     Тогтвортой х
өгжил хураахад тань бус харин хуваахад тань бий.
     Тогтвортой х
өгжил шуналд тань бус харин гамнахад тань бий.
     Тогтвортой х
өгжил идэхэд тань бус харин хайрлах тань бий.
     Тогтвортой х
өгжил сарнихад бус харин нэгсэхэд бий.
     Тогтвортой х
өгжил тань өрөөлд бус харин өөрт тань бий.

Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

http://monaphorism.blogspot.com/2018/01/blog-post_17.html

Saturday, January 6, 2018

Бодсоных нь дагуу бүү бод. Бодлынх харин цаана нь бод.



Бодсоных нь дагуу бүү бод.
Бодлынх харин цаана нь бод.

Ц.Лувсандорж

2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

http://monaphorism.blogspot.com/2018/01/blog-post.html