Хураах бус хуваа
Хураасаар хураасаар хоосорч очих нь зам мөн гэхдээ жам биш.
Хуваасаар хуваасаар оршиж одох нь жам мөн гэхдээ зам биш.
Жам биш замаар замнасан нь хоолтой хоновч хоосон.
Зам биш жамыг дагасан нь хоолгүй өнживч хоолтой.
Хуваасан хоосонг хоолгүй гэж бүү бод.
Хураасан хоолтой хоолтой гэж бүү сана.
Жам биш замыг дагасан нь хураасаар хоосорч одно.
Зам биш жамыг барьсан нь хуваасаар дэвшиж очно.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
http://monaphorism.blogspot.com/2017/12/blog-post_21.html
http://monaphorism.blogspot.com/2017/12/blog-post_21.html
No comments:
Post a Comment