Monday, December 25, 2017

Бурхан ч, буг ч дотор тань бий. Гагцхүү түүнийг барих л хэрэгтэй.

Бурхан ч, буг ч дотор тань бий. Гагцхүү түүнийг барих л хэрэгтэй.

Ц.Лувсандорж
2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Өгөх, авах

Өгөхөд учир үгүй.
Учир нь энэ жам.
Авахад учир их бий.
Учир нь тэр нь өр.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Thursday, December 21, 2017

Хураах бус хуваа


 Хураах бус хуваа

Хураасаар хураасаар хоосорч  очих нь зам мөн гэхдээ жам биш.
Хуваасаар хуваасаар оршиж одох нь жам мөн гэхдээ зам биш.

Жам биш замаар замнасан нь  хоолтой хоновч хоосон.
Зам биш жамыг дагасан нь хоолгүй өнживч  хоолтой. 

Хуваасан хоосонг хоолгүй гэж бүү бод.
Хураасан хоолтой хоолтой гэж бүү сана.

Жам биш замыг дагасан нь  хураасаар хоосорч одно.
Зам биш жамыг барьсан нь хуваасаар дэвшиж очно.



Ц.Лувсандорж 

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр


http://monaphorism.blogspot.com/2017/12/blog-post_21.html

Monday, December 18, 2017

Алтан харьцаа

Алтан харьцаа

Алтан харьцаа энгийн харьцаа
Алтан харьцаа энгүй харьцаа
Алтан харьцаа аугаа харьцаа
Алтан харьцаа Бурханы харьцаа


Алаг нүд тань алтан харьцаа
Алд бие тань алтан харьцаа
Авдаг өгдөг тань алтан харьцаа
Амьдрах алсрах тань алтан харьцаа

Ургах үе тань алтан харьцаа
Урагшлах заяа тань алтан харьцаа
Уулзах учрал тань алтан харьцаа
Урсах нулимс тань алтан харьцаа

Хайрлах уулс тань алтан харьцаа
Харуулдах үүлс тань алтан харьцаа
Өрнүүлэх үйлс тань алтан харьцаа
Урлах бүтээл тань алтан харьцаа

Элгэн нутаг тань тийм л алтан
Эх дэлхий тань ийм л алтан
Энэ ертөнц тань тэр  л алтан
Энгүй орчлон тань энэ л алтан

Алтан харьцаа ижлийн харьцаа
Алтан харьцаа цулийн харьцаа
Алтан харьцаа бүхлийн харьцаа
Алтан харьцаа бүхний харьцаа

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Friday, December 15, 2017

Тэсийн голь минь

    Тэсийн голь минь
 

Тэс тэс  шивнэдэг.
Тэс тэс  дуугардаг.
Тэсэхэд тэвчээр шаарддаг.
Тэссэнд нь чанадас хайрладаг.
Тэс хөлдөг тэс гэгддэг.


   Тэсийн голь минь






Ц.Лувсандорж 

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 

Багш монголоо гоёно

 Багш монголоо гоёно

Багш Монгол хоёр угтаа нэг.
Багш ядуурахад Монгол л ядарна.
Багш дэвжихэд Монгол л дэвшинэ.
Монгол багш  хоёр ийм л нэг.

Багш тэгэхээр монголоо гоёно.
Монгол ингэхээр багшаар гоёно.
Тэр цаг гоё цаг хөгжлийн цаг.
Энэ цаг дэвшлийн цаг гоё цаг.

Тэр цагийг энэ цаг гоёж бүтээнэ.
Тэг шиг хүчээр сийлж урлана.
Нэг шиг нэгслээр хийж цогцлооно.
Тэгсэж нэгсэхийг гэрчилж үлдээнэ.


Багшаар гоёсон монгол дэвжинэ.
Монголоо гоёсон багш дэвшинэ.
Монгол багшаар гоёно.
Багш монголоо гоёно.

Ц.Лувсандорж

2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 

http://monaphorism.blogspot.com/2017/12/blog-post.html