Sunday, February 28, 2016

Монгол Анир


Монгол Анир



Чад чад үсрэх оч


Час час хагарах мөс


Чар чар дуугарах цас


Чахар чахар найгах мод


Гялс гялс анивчих од


Гялт гялт анирлах хяруу


Мэлтэс мэлтэс гэх нуур


Мэлс мэлс мандах сар


Тэс тэс хөлдөх гол


Түс түс түрэх түрлэг


Түс тас хийх аянга


Түр тар дугарах тэнгэр


Сэр сэр сэвэлзэх салхи


Сэм сэм ширтэх харц


Шив шив гэх шивнээ


Шивэр шивэр орох бороо


Бур бур бувтнах үрс


Фүр фүр буцлах цай


Пүр пүр исэх тараг


Хүр хүр илдэх сур

 Оум Оумыг дуудах үхэр


 Инь уан, инь уанг аялах адуу

 Бүү ай бүү айг буйлах тэмээ

 Май майг майлах хонь (ямаа)
 

Ход ход инээх нялхас


Хор хор хоржигнох горхи


Хос хос орших амьдрал


Хол хол зусах айл


     Ц.Лувсандорж


2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр


Хайр


Үнэн хайр мөнхийн хайрын үлгэр оюутан                    цагийн хэдхээн андынхаа гэгээн үехлийг дурсан дуурсган энэхүү мөрүүдийг тэрлэв.


                                                             Хайр

Холдох тусам тодорч бодогддог

Өтлөх тусам нялхарч мэдрэгддэг

Зөнд баригдаж зүүдэнд ирдэг

Бодолд өнжиж нойр хулжаадаг

Үг үгүй өнгө үгүй

Үлгэр үгүй нөхцөл үгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Сэтгэл алдарсан зүрхэнд амилдаг

Өр нимгэрсэн харцанд илэрдэг

Малгайлах цасны хэмэнд шивнэдэг

Сэвэлзэх салхины аясад эгшиглэдэг

Буруу үгүй зөв үгүй

Гэмшил үгүй нэхэл үгүй

Мөнхийн хайр үнэн хайр

Үнэн хайр мөнхийн хайр

Буурал намрын хонгор салхитай хамт

Будант өдрийн бороо манантай хамт

Үргэлж санагалзах төөрөг тавилантай хамт

Чимээгүй аяараа урсах нулимстай хамт

Зовлон үгүй жаргал үгүй

Эртдэхгүй оройтохгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Ц.Лувсандорж

2015 оны 12-р сарын 14-ний өдөр

Ээждээ


                  Ээждээ
Хүйн холбоотой ээжийн хайраар
Хаврын цэцэгс, нарны туяа болж
Дэлхийд үгүй ч сэтгэлд минь буудаг
Цэцгэн хаврын нарны туяа ээж минь, Та

Зүрхний минь хүйн уяа
Зүүдний минь хүүн учрал
Хайрын минь эх үлгэр
Харцны минь зөөлөн аяс юм.

Хүүн заяатай ээжийн сэтгэлээр
Намрын навчис, сарны сүүдэр болж
Нулимстад үгүй ч зүрхэнд минь хурдаг
Навчин намрын сарны сүүдэр ээж минь, Та

Сэтгэлийн минь эх хөг
Дууны минь зөөлөн өнгө
Халамжийн минь ээж үлгэр
Нулимсны минь эх дусал юм.

Ижий хүүгийн төөрөг тавилангаар
Будрах цас, шиврэх бороо болж
Тоостод үгүй ч бодолд минь эргэдэг
Буурал уулсын бодлын шивнээн ээж минь, Та

             Бодлын минь алтан эгшиг
             Бичвэрийн минь гэгээн мөр
             Үйлсийн минь хайрын зам
             Амьдрахын минь эх булаг юм.

         2016 оны 2-р сарын 28-ны өдөр

 
                      Ц.Лувсандорж





Saturday, February 20, 2016

Үнэн, шашин

Үнэн үгүйрсэн газар шашин (хар тамхи) амилдаг.

Ц.Лувсандорж

2016 оны 2 дугаар сарын 21-ны өдөр

Цэнгийн гурван тогоруу


Цэнгийн Гурван Тогоруу


Сэтгэлд нарыг гийгүүлсэн

Итгэлд  галыг бадраасан

Цэнгийн гурван тогоруу

Цэнгэлийн шувуун элч

Тогоруу, тогоруу, тогоруу

Наран шувуун элч

Үүлэнд сарыг мандуулсан

Үгэнд хүчийг мэдрүүлсэн

Цэнгэлийн гурван тогоруу

Тэнгэрийн шувуун элч

Тогоруу, тогоруу, тогоруу

Саран шувуун элч

Тэнгэрийн шувуун элч

Хайрын саран тогоруу

Цэнгэлийн шувуун элч

Сэтгэлийн наран тогоруу

Тогоруу, гурван тогоруу

Тэнгэрийн шувуун элч

Ц.Лувсандорж

2015 оны 11-р сарын 15-ны өдөр



Tuesday, February 16, 2016

Баясах, бачимдах


Баясан сурсан мөнхөд санагдана.
Бачимдан сонссон хоромд мартагдана.

Ц.Лувсандорж

2016 оны  2 дугаар сарын 17-ны өдөр