Цэнгийн Гурван
Тогоруу
Сэтгэлд нарыг
гийгүүлсэн
Итгэлд галыг бадраасан
Цэнгийн гурван тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Итгэлд галыг бадраасан
Цэнгийн гурван тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Тогоруу, тогоруу, тогоруу
Наран шувуун элч
Наран шувуун элч
Үүлэнд сарыг
мандуулсан
Үгэнд хүчийг мэдрүүлсэн
Цэнгэлийн гурван тогоруу
Тэнгэрийн шувуун элч
Үгэнд хүчийг мэдрүүлсэн
Цэнгэлийн гурван тогоруу
Тэнгэрийн шувуун элч
Тогоруу, тогоруу, тогоруу
Саран шувуун элч
Саран шувуун элч
Тэнгэрийн шувуун
элч
Хайрын саран тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Сэтгэлийн наран тогоруу
Хайрын саран тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Сэтгэлийн наран тогоруу
Тогоруу, гурван тогоруу
Тэнгэрийн шувуун элч
Тэнгэрийн шувуун элч
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment