Tuesday, December 22, 2015

Монгол Анир

              Монгол Анир



Чад чад үсрэх оч

Час час хагарах мөс

Чар чар дуугарах цас

Чахар чахар найгах мод


Гялс гялс анивчих од

Гялт гялт анирлах хяруу

Мэлтэс мэлтэс гэх нуур

Мэлс мэлс мандах сар


Тэс тэс хөлдөх гол

Түс түс түрэх түрлэг

Түс тас хийх аянга

Түр тар дугарах тэнгэр


Сэр сэр сэвэлзэх салхи

Сэм сэм ширтэх харц

Шив шив гэх шивнээ

Шивэр шивэр орох бороо


Бур бур бувтнах үрс

Фүр фүр буцлах цай

Пүр пүр исэх тараг

Хүр хүр илдэх сур


Ход ход инээх нялхас

Хор хор хоржигнох горхи

Хос хос орших амьдрал

Хол хол зусах айл


     Ц.Лувсандорж

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

 

       

 

 

 

 

 

 

 

 

Tuesday, December 8, 2015

Алдахгүй тоолох, математик сурах


Арван хар ямаагаа алдахгүй тоолдог байхад л алдарт математикийг амархаан сурна.

2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Ц.Лувсандорж

Wednesday, December 2, 2015

сүйтгэх, хулхидах, хуурах


Өөрийгөө сүйтгэж
Өрөөлийг хулхидаж
Улсаа хуурах хэрэг юун.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Ц.Лувсандорж

Saturday, November 28, 2015

Үргэлж өөдлөнө, өнөөдөр л өөдлөнө



 Өрөөлийн төлөө хүн үргэлж өргөжиж өөдлөнө.
 Өөрийнхөө төлөө хүн  зөвхөн өнөөдөр л өөдлөнө.

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Ц.Лувсандорж

Sunday, November 15, 2015

Цэнгийн Гурван Тогоруу


Цэнгийн Гурван Тогоруу

Сэтгэлд нарыг гийгүүлсэн
Итгэлд  галыг бадраасан
Цэнгийн гурван тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Тогоруу, тогоруу, тогоруу
Наран шувуун элч
Үүлэнд сарыг мандуулсан
Үгэнд хүчийг мэдрүүлсэн
Цэнгэлийн гурван тогоруу
Тэнгэрийн шувуун элч
Тогоруу, тогоруу, тогоруу
Саран шувуун элч
Тэнгэрийн шувуун элч
Хайрын саран тогоруу
Цэнгэлийн шувуун элч
Сэтгэлийн наран тогоруу
Тогоруу, гурван тогоруу
Тэнгэрийн шувуун элч

Ц.Лувсандорж
2015 оны 11-р сарын 15-ны өдөр

Thursday, November 12, 2015

Үйл, үнэн хууль



Үйлээ цэнэ. Ингэх нь үйлийн үрийн үнэн хуульд нийцнэ.

Ц. Лувсандорж

2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр

Saturday, November 7, 2015

Хайрла Хүнийг Хайрла



Хайрла Хүнийг Хайрла


Зовох үйлийн өртэйг нь өрөвдөж хайрла.
Гэгээрэх их хувьтай нь эрхэмлэж хайрла.

Хайрла хүнийг.


2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр

Ц.Лувсандорж

Tuesday, November 3, 2015

Дэлхий, эрэлт, дэргэд

Дэлхийгээс эргүүтэтлээ эрснээ дэргэдээсээ л олдог.

Ц.Лувсандорж

2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Wednesday, October 28, 2015

Хийрхлийн давалгаа, үнэн эрдэмтэн, үнэ цэнэ


Хийрхлийн давалгаанд ихэнхи нь хөл алдан шивж байхад эрдэмтэн хүн л харин эрэг дээр эргэцүүлж зогсдог. Үүнд л түүний цэнэ байх. Тэр гагцхүү мөн чанар, утганд дурладаг. Харин хэлбэрт огт биш. Тэр ганцхан үнэнд захирагддаг. Харин хийрхэлд бүр ч биш.

 

Ц.Лувсандорж

2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр

Tuesday, October 6, 2015

бодит ардчилал, боловсролтой иргэд

Бодит ардчилал болхи ардад байхгүй. Харин боловсролтой иргэдэд бий.


Ц.Лувсандорж

2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Зарчим үгүйд авилга л бий.

Зарчим үгүйд авилга л бий.

Ц.Лувсандорж

2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Tuesday, September 29, 2015

Дэмжигдэнэ, дарагдана



Хэн хичээнгүй, хөдөлмөрч, хүн чанартай байна тэр дэмжигдэнэ. Эсрэг харин дарагдана.

Ц.Лувсандорж
2015 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр

Tuesday, September 8, 2015

үнэн үнэн, үнэн хайр


Бурханы үнэнээс өөр үнэн үнэн үгүй.
Бурханы хайраас өөр үнэн хайр үгүй.
Бусад үнэн гэх бүхэн худал.
Бусад хайр гэх бүхэн хуурмаг.

2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Thursday, August 27, 2015

Үглэх, үлгэрлэх

Үгээр үглэх бус үйлдлээр үлгэрлэ.

Ц.Лувсандорж
2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Гэрээл, гэрээслэ, газрыг.

Газар хувийн өмч биш. Юу л үнэн энэ л үнэн. Гэвч энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй гэсэн үг огт биш. Илээж чадах насны хэмжээгээр гэрээл, түүнийг. Үргэлжүүлж чадах үеийн хэрээр гэрээслэ, түүнийг. Ингэх нь хүнд хангалтгүй гэж үү?

2015 оны 8 дугаарын 28-ны өдөр

Friday, June 5, 2015

Хүн, нийгэм


Нийгмийг хүн лугаа зүйрлэвэл түүний тархи нь боловсрол, зүрх нь багш юм.  Боловсрол үгүй нийгэм тэгэхээр зомби лугаа.Багш үгүй нийгэм харин үхдэл лугаа.

2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Sunday, May 10, 2015

Хийрхэх, хийх

  Хийвэл дэвжинэ.
  Хийрхвэл дордоно.

2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Saturday, April 11, 2015

Зээл, гашуун үнэн





"Тун удахгүй арчигдан алга болох ажилд хүүхдээ сургахын тул тэд хэзээ ч эргүүлэн төлж чадахгүй мөнгийг мөнгөгүй болохоор бид одоо зээлж байна. Энэ нь үнэн гашуун юм шүү. Майк Раув"

Wednesday, April 8, 2015

Хөглөх, багшлах


Хүнийг үл хөглөвөөс
Багшлахын хэрэг юун.

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Ц.Лувсандорж

Буруудана, зөвдөнө.

Өөрийгөө гэвэл буруудана.
Өрөөлийг гэвэл зөвдөнө.

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр


Sunday, April 5, 2015

Learning, joyful, painful

Learning is not painful, instead, joyful. However, modern teachers make mostly it painful, but not joyful.

Luvsandorj
6 April 2015

Thursday, March 26, 2015

Хөөрсөн түмэн, ардчилсан шийдэл, аюул хорлол

Ядуурсан оюун, үгүйрсэн ёс суртахуунтай хөөрсөн олны ардчилсан шийдэл сохор тул нэн аюултай. Тэднийг хөөргөх нь бүр ч хорлолтой.

2015 оны  3 дугаар сарын 27-ны өдөр

Monday, March 23, 2015

Үлгэр, үг


Үлгэрлэхээс илүү үг үгүй.

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Tuesday, March 17, 2015

Математик, шинжлэх ухаан, хөгжим


Математик шинжлэх ухаанаас хэтэднэ. Хөгжим харин математикаас хэтэднэ.

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Monday, March 16, 2015

Инээд, амьдрал


Инээд байхад амьдрал сайхан.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Үг, үйл, хүн



Хүн нэг үг, нэг үйлээрээ бүрэн танигдана.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Үлбийсэн сурагч, хуягласан багш, муруй бодлого


Сурах баяр баясгалан юм. Гэвч муу багш,  муухай сургууль, муруйсан бодлого, мулгуу сайд нийлээд баясгалант тэр үйлийг шаналал болгох юм. Энэ цагт сурагч харин их үлбийж багш, захирал, сайд их хуягласан байх. Сурагчийг өөртөө итгэлгүй, үлбийсэн гутрангуй үзэлтэн болгож хувиргах ийм сургууль, тийм багш, тэр сайд, энэ гунигт үйлийн төлөө бид тэдэнд мөнгө төлж буй нь бас дээд зэргийн гуниглал, тэнэглэл, доромжлол юм.  Үүнийг тэвч үү, тэсрэх үү.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Monday, March 9, 2015

Доройтлын гурван мангуусаас салахын төлөө нэгд, тэмц


Дор дороо чадах чадахаараа дараах гурван зүйлийн төлөө нэгдэн тэмц: 1. Хариуцлагыг бий болгох. 2. Намчирхалыг номхотгох. 3. Эрдэм ухааныг дээдлэх.

 Намчирхал үгүй газар одоо энэ улсад алга. Хариуд нь хариуцлагагүй үйлдэл хаа саагүй байх. Харин эрүүл ухаан, мэргэшлийн үнэ цэнэ эргүү тэнэглэлээс дор болсон байх, энэ улсад. Ийм байдал манай улсыг доройтлын мангуу замд хөтөлж байна. Доройтлын мангуу энэ гурван  гайгаас салж дэвшлийн замд орохын төлөө дор дор нэгдэн тэмц.

2015 оны  3 дугаар сарын 10-ны өдөр

Популизм хийрхэл

Хийрхэл үгүйд ажил бий. Хийрхэл үгүйд тэгэхээр амжилт л байдаг. Хийдэггүй хийрхэгч л хийгчийн үнэн тушаа, чөдөр, хорт дайсан болдог. Хийрхэл  популизм юм. Популизмийг иймд хийрхэл гэж буулган нутагшуулбал нэн зохино.

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Thursday, March 5, 2015

Хаан ухаан, харц ухаан

Хаан ухаанаар хичээллэхэд
Харц нь хаа холдохов.
Бурхан ухаанд суралцахад
Бусад нь хаачихав.


2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Thursday, February 26, 2015

Сайн хий, эсвэл бүү хий

Аливааг хийвэл сайн хий. Эсвэл бүү хий.

2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 


Monday, February 23, 2015

Наймаачин улс төрч

Шуналаа хангах, улс төр хийх хоёр их ялгаатай. Нэг нь өөрийнхөө төлөө, нөгөө нь өрөөлийн төлөө юм. Тийм учраас, жинхэнэ улс төрч өөрийнхөө төлөө биш, жинхэнэ наймаачин нь улс төрч биш байдаг. Энэ дүрэм үгүйрэхэд улс төр шуналтны шунал, хүслийг хангах хүчит хэрэгсэл л болдог. Наймаачинд эх орон байдаггүй. Тэгэхээр наймаачин улс төрч элбээгшихэд эх орон зүгээр зарж болох бараа, бүтээгдэхүүн мэт болох. Үүнийг дампуурсан улс орнуудын үүх түүх гэрчилнэ.

2015 оны  2 дугаар сарын 24-ний өдөр

Шүтэх, мэдрэх

Шүтэх, мэдрэх хоёр үнэн, худал лугаа их ялгаатай. Бүү шүт, харин мэдэр.

2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Thursday, January 15, 2015

Бодол, яриа, бичвэр


Бодлын тайлал яриа, ярианы код
 бичвэр

2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр