Monday, March 9, 2015
Доройтлын гурван мангуусаас салахын төлөө нэгд, тэмц
Дор дороо чадах чадахаараа дараах гурван зүйлийн төлөө нэгдэн тэмц: 1. Хариуцлагыг бий болгох. 2. Намчирхалыг номхотгох. 3. Эрдэм ухааныг дээдлэх.
Намчирхал үгүй газар одоо энэ улсад алга. Хариуд нь хариуцлагагүй үйлдэл хаа саагүй байх. Харин эрүүл ухаан, мэргэшлийн үнэ цэнэ эргүү тэнэглэлээс дор болсон байх, энэ улсад. Ийм байдал манай улсыг доройтлын мангуу замд хөтөлж байна. Доройтлын мангуу энэ гурван гайгаас салж дэвшлийн замд орохын төлөө дор дор нэгдэн тэмц.
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Популизм хийрхэл
Хийрхэл үгүйд ажил бий. Хийрхэл үгүйд тэгэхээр амжилт л байдаг.
Хийдэггүй хийрхэгч л хийгчийн үнэн тушаа, чөдөр, хорт дайсан болдог.
Хийрхэл популизм юм. Популизмийг иймд хийрхэл гэж буулган
нутагшуулбал нэн зохино.
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Thursday, March 5, 2015
Хаан ухаан, харц ухаан
Хаан ухаанаар хичээллэхэд
Харц нь хаа холдохов.
Бурхан ухаанд суралцахад
Бусад нь хаачихав.
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Харц нь хаа холдохов.
Бурхан ухаанд суралцахад
Бусад нь хаачихав.
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Thursday, February 26, 2015
Monday, February 23, 2015
Наймаачин улс төрч
Шуналаа хангах, улс төр хийх хоёр их ялгаатай. Нэг нь өөрийнхөө төлөө,
нөгөө нь өрөөлийн төлөө юм. Тийм учраас, жинхэнэ улс төрч өөрийнхөө
төлөө биш, жинхэнэ наймаачин нь улс төрч биш байдаг. Энэ дүрэм
үгүйрэхэд улс төр шуналтны шунал, хүслийг хангах хүчит хэрэгсэл л
болдог. Наймаачинд эх орон байдаггүй. Тэгэхээр наймаачин улс төрч
элбээгшихэд эх орон зүгээр зарж болох бараа, бүтээгдэхүүн мэт болох.
Үүнийг дампуурсан улс орнуудын үүх түүх гэрчилнэ.
2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Шүтэх, мэдрэх
Шүтэх, мэдрэх хоёр үнэн, худал лугаа их ялгаатай. Бүү шүт, харин мэдэр.
2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр
Thursday, January 15, 2015
Subscribe to:
Posts (Atom)