Бодлын уянга таныгаа
Бороо шиг асгарах
нулимсанд тань бодлоо шилгээн урслаа.
Далай шиг цалгих
хайрыг тань дуулан дурсган огшлоо.
Дэлхийг
чимсэн учралаа дээдлэн дээдлэн эгшлээ.
Дээдийн учралт
таныгаа хайрын бодолдоо урилаа.
Сар шиг мэлтэлзэх
харцанд тань сэтгэлээ шингээн дурлалаа.
Салхи шиг аялах дурлалыг
тань санан санан уярлаа.
Хорвоог гоёсон
нөхөрлөлөө хайрлан хайлан дууллаа.
Хаврын дуулалт таныгаа
дурлалын сэтгэлдээ сийллээ.
Үүл шиг хөвөх сэтгэлд тань үгээ шивнэн нэгслээ.
Зүүд шиг өрнөх учралыг тань манан гамнан хонолоо.
Орчлонг дуулсан дууллаа хээлэн сийлэн оршлоо.
Бодлын уянга таныгаа эрхсийн орчилдоо дурслаа.
Ц.Лувсандорж
2022 оны 5 дугаар
сарын 6-ны өдөр