Хүн хийгээд аливаа амььтан хайр, халамжийг дааж чаддаггүй, харин зовлон бэрхшээлийг туулж чаддаг.
Хайр халамж, зовлон бэрхшээлийг хэв хэмжээг яг тааруулж байх нь чинхүү халамж, хайр юм.
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 9-ны өдөр
Хүн хийгээд аливаа амььтан хайр, халамжийг дааж чаддаггүй, харин зовлон бэрхшээлийг туулж чаддаг.
Хайр халамж, зовлон бэрхшээлийг хэв хэмжээг яг тааруулж байх нь чинхүү халамж, хайр юм.
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 9-ны өдөр
ОРОЙН ДЭЭД ХҮМҮН
Хил хязгааргүй орон анирлан анирлан цэлийгээд
Хүслийн өнгөөр найрсан эрхэс эрхлэхэд
Оройн дээд хүмүн сэтгэлийг лимбэ шиг хөглөн
Олон оршихуйн оргилд эгшиглэнэ.
Бүрхэг шөнө шиг орон бүүдийн бүүдийн түнэрлээд
Буурал цагаас хэтийдэн ихэс сүүмэлзэхэд
Оройн дээд хүмүн амьдралыг нар шиг тэтгэн
Олон оршихуйн магнайнд гэрэлтэнэ.
Үүл болж эрхэс дуудан шивнэлдээд
Үйлэн үр төлөгдөн саран гийж угтахад
Оройн дээд хүмүн тэндэхийн гоёлд алмайрч
Олон оршихуйн дуулалд нь ая нэмнэ.
Ц.Лувсандорж
2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Шаргат морьтын зуслан
(Цас малгайлж уул ус жаварласан ойд алхан байж буулгав.)
Жич. Ардын уран зохиолч Ж.Бадраан “Орь залуу нас” шүлэг нь ур хийц, утга агуулга хувьд шинжлэх ухааны өнөөгийн сэтгэлгээ, хандлага, соёл иргэшлийн түвшний утгаараа чансаатай нэгэн бүтээл болохыг тэмдэглэж байна. Харин би түүнд цаг хугацаа, үнэний хувь, мөн чанар, хэмжээсийн талаас нь шүүмжлэлтэй хандан тэрхүү шүүмжээ дээрх мөрүүдэд буулган үлдээв. Хүний орь залуу нас л дан оргил нь байдаг юм биш харин хүмүн заяа нь өөрөө олон төрөл, оршихуйн оргил юм. Хүний заяаг олж төрсөн болохоор хүн бүр зохиолчийн хүүрнэсэн шиг орь залуу нас шигээ ямагт байх нь хүний амьдралын утга учир юм. Тэгэж чадвал тэр анирлан анирлан цэлийх, бүүдийн бүүдийн түнэрлэх олон орон зайн олон хэмнэл, олон хэмжээст дор олон хэлбэрээр умбан оршиж чадна.