Friday, May 15, 2020

ОРОЙН ГАНЦ МОД

ОРОЙН ГАНЦ МОД


Арын ганц модонд
Ангир шувуу халина.
Айлын бүсгүйн аалинд
Амраг сэтгэл хайлна.
 
Энгэрийн гандуу модонд
Элээ шувуу эргэнэ.
Энхрий хайлган харьцанд
Элэг зүрх уяарна.
 
Оройн ганц модонд
Олон шувуу чуулна.
Олноос гойд хайранд
Бодол өнжин дуулна.
 
Ц.Лувсандорж
2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Шаргат морьтын ганц модот