Friday, February 28, 2020




Түмэн хүн мунхаглалын далайд живэхээр уралдан олноороо унаж байхад ядаж нэг хүн эрэг дээр эргэцүүлж зогсож байвал тэр улсад ирээдүй бий.


 

Monday, February 24, 2020

Өргөж угтдаг эх орон

      Өргөж тосдог эх орон

Үргээд хулжихад тань уйлаад үддэг
Уйлаад эргэхэд тань нь өргөж угтдаг
Газар дээр ганцхан эх орноо гамна.

Ядрахдаа түүнийг бүү орхи.
Чадрахдаа үүнийг бүү зар.
Чадвал тэгээд нэмэр бол.
Хөгжихдөө  хөг аяс нэм.

Дэлхийн дэнж эх нутгаараа
Ертөнцийн хавар дэлхийгээ тэтгэ.
Дэлхийд ганцхан эх орноороо
Ертөнцийн сувд дэлхийгээ гоё.

Газар дээр ганцхан эх нутгаа гамнан хайрла.
Уйлаад эргэхэд тань тэр л чамайг үргэлж тосно.
Үргээд хулжихад тань тэр чамайг уйлаад үднэ.

Ц.Лувсандорж

2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр