Wednesday, April 18, 2018
Боловсрол эвдэрхий тогтолцооны хэлтэрхий
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр
Wednesday, April 4, 2018
Тэсийн гол минь
Тэсийн гол минь
Тэртээх уулсан чимэгтэй урсгалд тань би уусдаг.
Тэнгэрийн үүлсэн эгшигтэй аялгуунд тань би урсдаг.
Тэнхээт хөлөгөн домогтой түүхэнд тань би уяардаг.
Тэсэхийн шивнээн сургаальтай нэрэнд тань би дуурсдаг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Чацаргана алтарсан шугуйн анираар тань би эгшиглэдэг.
Цан хүүрэгнэсэн булагийн өнгөөр тань би гоёдог.
Чансаат хүмүний дуулалтай алдраар тань би бахархдаг.
Тэвчихийн сэвшээн дуудлагатай нэрээр тань би овоглодог.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Цан хүүрэг савсуулсан тэсгэм хэмээр тань би эрхэмсдэг.
Цасан далайг санагдуулсан орчлоор тань би хөглөгддөг.
Цасны эрвээхэй мэт дэрвэлзсэн үрсээр тань би үргэлжилдэг.
Цэв цэнхэр тэнгэрийн тув тунгалаг салхиар тань би сэвэлздэг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Тэсэхийн шивнээн сургаальтай нэрэнд тань би дуурсдаг.
Тэртээх уулсан чимэгтэй урсгалд тань би уусдаг
Тэвчихийн сэвшээн дуудлагатай алдраар тань би цуурайтдаг.
Тэнгэрийн үүлсэн эгшигтэй аялгуунд тань би сэвэлздэг.
Тэсийн гол минь миний тэсэхийн сургууль минь юм.
Тэсэхийн сургааль минь миний Тэсийн гол минь мөн.
Ц.Лувсандорж
2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Шарга морьтын зуслан