Tuesday, February 13, 2018

Мандая гэвэл дээд сэтгэлгээнд оч


Мандая гэвэл дээд сэтгэлгээнд оч

Бидний дордолт сэтгэлгээндээ байна.
Бидний мандалт ч сэтгэлгээндээ л бий.
Доройтоод л байя гэвэл дорд сэтгэлгээндээ л үлд.
Мандаад л байя гэвэл дээд сэтгэлгээнд оч.

Бүхэл нэгдээ жижгэрч багтана.
Нэг бүхэлдээ томорч оршино.
Бид сэтгэлгээндээ багадаж оршино.
Сэтгэлгээ бидэнд оршиж багтана.

Бидний ядуурал сэтгэлгээндээ байна.
Бидний доройтол сэтгэлгээндээ бий.
Бидний дордолт сэтгэлгээндээ л байна.
Бидний ядралт ч сэтгэлгээндээ л бий.

Ядуурлаас салгая гэвэл ядуухан сэтгэлгээнээс сал.
Доройтлоос холдоё гэвэл дорд сэтгэлгээнээс л холд.
Дордолтоос өндийе гэвэл дорой сэтгэлгээнээс ай.
Ядралтаас салъя гэвэл ядмаг сэтгэлгээнээс л сэжиглэ.

Галзуу хэлбэрдэлт тань ядуу сэтгэлгээ мөн.
Гандуухан хуулбарлалт нь дорд сэтгэлгээ юм.
Гундуухан хувилбарлалт тань дорой сэтгэлгээ мөн.
Гинжин хулгайлалт нь ядруу сэтгэлгээ юм.

Мөнх гэдэг тань мөнх бус мөн.
Хоосон гэдэг нь хоосон бус юм.
Үнэн гэдэг тань үнэн биш юм.
Зөв гэдэг тань зөв биш мөн.

Ядуухан сэтгэлгээнээс салья гэвэл мөнх бусыг мэд.
Дорд сэтгэлгээнээс холдьё гэвэл хоосонг мэдэр.
Дорой сэтгэлгээнээс өндийе гэвэл үнэнг ухаар.
Ядмаг сэтгэлгээнээс ангижрая гэвэл зөвийг барь.

Бидний дордолт сэтгэлгээндээ байна.
Бидний мандалт ч сэтгэлгээндээ л бий.
Доройтоод л байя гэвэл дорд сэтгэлгээндээ үлд.
Мандаад л байя гэвэл дээд сэтгэлгээнд оч.

Ц.Лувсандорж
2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр
 http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post_13.html

Saturday, February 10, 2018

Төв ухаан жам ёс

Төв ухаан жам ёс

Төв ухаан бүх ухаан
Төв ухаан бүх үзэл
Төв ухаан бүх зарчим
Төв ухаан жам ёс


Төв ухаан шинжлэх ухаанч хандлага
Төв ухаан олон утгат логик
Төв ухаан тогтолцооны онол
Төв ухаан хүчин зүйлийн шинжилгээ

Төв ухаан харанхуйг гэтлэх арга
Төв ухаан ухааралд хүргэх барил
Төв ухаан гэгээрэл хөтлөх арга
Төв ухаан үүнээс ч хэтэдсэн үнэн ёс

Ц. Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

 http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post_10.html

Манай багш нар хэтэрхий номой

Манай багш нар хэтэрхий номой

Манай багш нар хэтэрхий номой.
Манай дарга нар хэтэрхий даваргаа.
Манай намчид хэтэрхий долдой.
Манай номчид хэтэрхий пялдаг.


Чадвартай багш өөртөө итгэлтэй.
Чадвартай удирдагч өөрийн үзэлтэй.
Чадвартай улс төрч өөрөө манлайлагч.
Чадвартай эрдэмтэн өөр ертөнц.

Пялдаг номчид эрдэмтэй болог.
Долдой намчид шударга болог.
Даваргаа дарга номхон болог.
Номой багш нар номтой болог.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

 http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post.html