Сүлдэндээ сүр жавхаа болгож залчихаад сүргээр нь сүрэглэж идэх нь утгагүй.
Утгатай бүхэн оршдог, урагшилдаг. Эсрэг харин мунхаглал байдаг. Иймэрхүү
мунхаглалын манангаас салж байж л энэ улс мандана.
2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Monday, December 12, 2016
Saturday, December 3, 2016
Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжлох хэрэгтэй
Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжлох хэрэгтэй. Үүний цаана
ер нь бохир бизнес, мунхаглал байгаа шүү. Кирилжисэн нь том алдаа
байсантай нэгэн адил эргэж уйгаржих нь түүнээс дутуугүй их алдаа болно.
Нийтээрээ бичиг үсэггүй, хэл нэвтрэхгүй, нэг хятаджисан өвөр монгол
дагуулаад ар монголоор хэрж байх болох нь л дээ. Эргэж уйгаржих энэ
тэнэглэл бол бас л гамшгийн жилүүдийн хийрхлийн гай юм. Үүнийг зогсоох
хэрэгтэй.
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
МЭДРЭМЖ
Мэдрэмж
Тэнгэрийн гэгээн аялгуу
Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
Энгэрийн ганцхан хайлаас
Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
Тэнгэрлэг хайрын мөрүүд
Тэндэхийн саранд хөвөрнө.
Энгэрийн ганцхан улиас
Эндэхийн наранд гундана.
Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Шарга Морьтын зуслан
Тэнгэрийн гэгээн аялгуу
Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
Энгэрийн ганцхан хайлаас
Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
Тэнгэрлэг хайрын мөрүүд
Тэндэхийн саранд хөвөрнө.
Энгэрийн ганцхан улиас
Эндэхийн наранд гундана.
Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.
2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Шарга Морьтын зуслан
Subscribe to:
Comments (Atom)