Thursday, July 21, 2016
номч, намч
Монгол намаар дутсангүй.
Нам харин монголоор л дутаж байна.
Монгол нам хийрхэгчээр дутсангүй.
Наман монгол хийгчээр л дутаж байна.
Намч хийрхэгч мөнгөөр дутсангүй.
Хийрхэгч намч мэдлэгээр л дутаж байна.
Номч монгол намыг үл тооно.
Намч монгол номыг үл тооно.
Намгүй номчид хийрхлээс ангид.
Номгүй намчид хийхээс ангид.
Ц.Лувсандорж
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Saturday, July 9, 2016
Уяатай ганц хонь
Уяатай ганц
хонь
Ганц хонь
уяатай.
Уяандаа майлаастай.
Майлаандаа
уйлаантай.
Уйлаандаа
харуусалтай.
Харуусалдаа нэхэлтэй.
Хонин эхийн эрх
энэ ганц.
Хонин сүргийн
хэнз энэ ганц.
Хээтэй чононоос
үргэдэг ганц.
Хээгүй чонод
эрхэлдэг ганц.
Хонин заяат
хөөрхий ганц.
Ганцын нүд
нулимстай.
Ганцын зүрх дэлсээстэй.
Ганц
бороонд нэвшээстэй.
Ганц халуунд
хайлаастай.
Ганц салхинд гандаастай.
Ганцын майлаан
ижилдээ.
Ганцын уйлаан ижийдээ.
Ганцын харуусал
заяандаа.
Ганцын нэхэл
эзэндээ.
Ганцын харц
нутагтаа.
Уяатай хонин
ганц.
Наадмын хуушуур.
Нулимстай энэ
ганц
Найрын зоог.
Харуусалтай энэ
ганц.
Хээрийн боодог.
Нэхэлтэй энэ
ганц.
Ходоодон
цэнгэл.
Уяатай энэ ганц
хонь
Гашууныг
хүүрнэн одно.
Уяагүй тэр ганц хонь.
Үнэнийг мэдрэн
ниснэ.
Эрх чөлөөг хайрлан цэнгэнэ.
Эрх чөлөөг хайрлан цэнгэнэ.
Ц.Лувсандорж
2016 оны 7 дугаар
сарын 10-ны өдөр
Жич: Наадам, найрын өдрүүдэд надтай хаа саагүй таардаг
уяатай ганц хонь бүхэнд энэхүү мөрүүдийг зориулав. Уяанаас салах гэж тэмүүлж буй
их хүслийг тань чинхүү мэдэрдэг. Тэр бүхэнд уяанаас чинь салгаж чадаагүй дээ
тун харамсдаг. Гэхдээ үнэн бий. Түүнийг уяагүй болох тэр цагтаа илүү их мэдэрнэ.
Subscribe to:
Comments (Atom)