Tuesday, December 22, 2015

Монгол Анир

              Монгол Анир



Чад чад үсрэх оч

Час час хагарах мөс

Чар чар дуугарах цас

Чахар чахар найгах мод


Гялс гялс анивчих од

Гялт гялт анирлах хяруу

Мэлтэс мэлтэс гэх нуур

Мэлс мэлс мандах сар


Тэс тэс хөлдөх гол

Түс түс түрэх түрлэг

Түс тас хийх аянга

Түр тар дугарах тэнгэр


Сэр сэр сэвэлзэх салхи

Сэм сэм ширтэх харц

Шив шив гэх шивнээ

Шивэр шивэр орох бороо


Бур бур бувтнах үрс

Фүр фүр буцлах цай

Пүр пүр исэх тараг

Хүр хүр илдэх сур


Ход ход инээх нялхас

Хор хор хоржигнох горхи

Хос хос орших амьдрал

Хол хол зусах айл


     Ц.Лувсандорж

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

 

       

 

 

 

 

 

 

 

 

Tuesday, December 8, 2015

Алдахгүй тоолох, математик сурах


Арван хар ямаагаа алдахгүй тоолдог байхад л алдарт математикийг амархаан сурна.

2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Ц.Лувсандорж

Wednesday, December 2, 2015

сүйтгэх, хулхидах, хуурах


Өөрийгөө сүйтгэж
Өрөөлийг хулхидаж
Улсаа хуурах хэрэг юун.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Ц.Лувсандорж