Ядуурсан оюун, үгүйрсэн ёс суртахуунтай хөөрсөн олны ардчилсан шийдэл сохор тул нэн аюултай. Тэднийг хөөргөх нь бүр ч хорлолтой.
2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Thursday, March 26, 2015
Monday, March 23, 2015
Tuesday, March 17, 2015
Математик, шинжлэх ухаан, хөгжим
Математик шинжлэх ухаанаас хэтэднэ. Хөгжим харин математикаас хэтэднэ.
2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Monday, March 16, 2015
Үлбийсэн сурагч, хуягласан багш, муруй бодлого
Сурах баяр баясгалан юм. Гэвч муу багш, муухай сургууль, муруйсан бодлого, мулгуу сайд нийлээд баясгалант тэр үйлийг шаналал болгох юм. Энэ цагт сурагч харин их үлбийж багш, захирал, сайд их хуягласан байх. Сурагчийг өөртөө итгэлгүй, үлбийсэн гутрангуй үзэлтэн болгож хувиргах ийм сургууль, тийм багш, тэр сайд, энэ гунигт үйлийн төлөө бид тэдэнд мөнгө төлж буй нь бас дээд зэргийн гуниглал, тэнэглэл, доромжлол юм. Үүнийг тэвч үү, тэсрэх үү.
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Monday, March 9, 2015
Доройтлын гурван мангуусаас салахын төлөө нэгд, тэмц
Дор дороо чадах чадахаараа дараах гурван зүйлийн төлөө нэгдэн тэмц: 1. Хариуцлагыг бий болгох. 2. Намчирхалыг номхотгох. 3. Эрдэм ухааныг дээдлэх.
Намчирхал үгүй газар одоо энэ улсад алга. Хариуд нь хариуцлагагүй үйлдэл хаа саагүй байх. Харин эрүүл ухаан, мэргэшлийн үнэ цэнэ эргүү тэнэглэлээс дор болсон байх, энэ улсад. Ийм байдал манай улсыг доройтлын мангуу замд хөтөлж байна. Доройтлын мангуу энэ гурван гайгаас салж дэвшлийн замд орохын төлөө дор дор нэгдэн тэмц.
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Популизм хийрхэл
Хийрхэл үгүйд ажил бий. Хийрхэл үгүйд тэгэхээр амжилт л байдаг.
Хийдэггүй хийрхэгч л хийгчийн үнэн тушаа, чөдөр, хорт дайсан болдог.
Хийрхэл популизм юм. Популизмийг иймд хийрхэл гэж буулган
нутагшуулбал нэн зохино.
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Thursday, March 5, 2015
Хаан ухаан, харц ухаан
Хаан ухаанаар хичээллэхэд
Харц нь хаа холдохов.
Бурхан ухаанд суралцахад
Бусад нь хаачихав.
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Харц нь хаа холдохов.
Бурхан ухаанд суралцахад
Бусад нь хаачихав.
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Subscribe to:
Comments (Atom)