Wednesday, July 30, 2014

Хүч, эрх

Хүчтэйд эрх үгүй.
Эрхтэйд нь хүч үгүй.

2014 оны 7 дугаар сарын 31-ны өдөр

Thursday, July 24, 2014

цол бүү хэл, хатуу хариуцлага

Эх орон, эх соёл, эх хэлийнхээ эсрэг ажилласан хүмүүст ардын цол бүү хэл, хатуухан хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Дэлхий ийм л байна.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 


Мөнх, мөнх бус

Мөнх бусыг үзүүлнэ гэдэг мөнхийг үзнэ гэсэн үг.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

хийрхэх, хийх

 Хийрхэх, хөөрөх бидний гол дайсан.
 Хийх, бүтээх бидний үнэнч нөхөр.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Monday, July 21, 2014

Араатан, гэгээнтэн


Араатан, гэгээнтэн

Буруу зуршлаар бурхан чанараа далдалсан нь  хүн араатан.
Бурхан чанараар буруу зуршлаа булшилсан нь хүн гэгээнтэн.
Араатан хүний авир бурангуй тул үйл нь хар, үр нь бараан.
Гэгээнтэн хүний үйлс саруул тул үйл нь цагаан, үр нь гэгээн.


2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

уур, уяа

Уяатай халтар ууртай.
Ууртай халтар уяатай.
2014 оны 7 дугаар  сарын 22-ны өдөр

Saturday, July 12, 2014

Хөлсгүй нэгэн ажил, цэнэгүй нэгэн амь

Хөлсгүй ажил үгүй, цэнэгүй амь үгүй. Гэтэл монголд харин морины хүүхэд хөлс үгүй, тэдний амь цэнэ үгүй.

Хүүхдийг гутаасан цэнгэл байвал тэр гуниг. Хүүхдийг доромжилсон уламжлал байвал тэр гутамшиг.

2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр

Wednesday, July 9, 2014

наадам, харуусал

Наадам аа гэж. Наадах л тухай л даа. Гэхдээ энэ нь амьтны амиар тохуурхаж даварч наадна гэсэн үг биш. Цагаан сар хар сар, цэнгэх наадам амин харуусал болчих гээд байна, андууд минь. Аугаа хүмүн гэдгээ нэг ухаарч эрхэм эгэл, эгэл эрхэм оршвол ер нь яасийм.

Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр

Tuesday, July 8, 2014

Хөг, хорвоо

Хөгтэй ганцхан эгшгэнд хорвоо бүхлээрээ уяарна.

Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр


The most amazing voice from 'The Voice Of China 2013' Singer Yunggiema 

https://www.youtube.com/watch?v=iKK9gap8lIM&feature=share

Thursday, July 3, 2014

төв, зөв

Төв ухаан л зөв ухаан
Зөв ухаан л төв ухаан.

Ц.Лувсандорж
2013 он

хүн, ертөнц

Хүнд ертөнц бүхлээрээ, ертөнцөд хүн бүтнээрээ багтана.