Tuesday, December 30, 2014

Эх хэл ихийн эхлэл

Эх хэл ихийн эхлэл
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Friday, December 19, 2014

Хувилдаан, гай

Хувилдаанд гай л их бий. Харин гайгүй зүйл түүнд огт үгүй.

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

эр, эм

Эр гундахад эм гандана.

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Wednesday, December 10, 2014

Математик,марзан

Математик үгүйд марзан л байдаг.

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Математик ухаан, урлаг, утга

Математик бодох, сэтгэх ухаан. Тэр бас бодол, сэтгэлгээгээр өөрийгөө илэрхийлэх урлаг. Математикаар хичээллэхийн утга учир иймд энэ ухааныг эзэмшиж, тэр урлагт суралцахад л оршино.

 (Ц.Лувсандорж, “Асуудал, шийдэл, арга зам” их семинар, 2014

Monday, November 24, 2014

өнөөгийн доройтол, хийрхэлэн сэтгэлгээ, увайгүй сэтгэл



Өнөөгийн доройтлын шалтгаан бидний хийрхэлэн сэтгэлгээ, увайгүй сэтгэлд л бий.

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 

Thursday, November 13, 2014

Мөнхийн хоосон, мөнхийн баян

Хөрөнгөнөөс илүү үнэ цэнэ гэж байх. Хөрөнгө, мөнгө гэсээр мөнхөд хоосорч үгүйрэх үндэстэн ч их байна, хүн ч олон байна. Мөнхийн хоосон, мөнхийн үгүйрэл. Үүнээс хол байх гэж үйлээ хянаж яваа нь даан ч цөөн. Мөнхийн баян, мөнхийн үнэн. Энэ зам харин их чөлөөтэй цэлийж байх.

2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр

Wednesday, November 12, 2014

Үслэг эдлэл, тэнэглэл

Үслэг эдлэлээр гоёох нь тэнэгээрээ гайхуулахтай адил.

2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 

Friday, November 7, 2014

Дэлхий, дэргэд

Дэлхийгээс эргүүтэтлээ эрээд эрээд олохгүйг дэргэдээс л харин олж сонсоно.

2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 

Wednesday, November 5, 2014

Эрэмбэ, зүйл

Эрэмбэ үгүй зүйл үгүй.

2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Friday, October 31, 2014

Хүүгээ л гэсэн ээж минь

Хүүгээ л гэсэн ээж минь хүүгээ л гэсээр оршсон, одсон, мөнхөрсөн.

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Wednesday, October 8, 2014

Мунхаглал, эргэцүүлэл



Мунхаглалын давалгаанд хөл алдан бүү урса.
Сөр. Эс чадваас, ядаж эрэг дээр эргэцүүлж зогс.

2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Monday, October 6, 2014

Эгшин, боломж


Эгшин бүрийг гамна.
Боломж бүрийг эрхэмлэ.


2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Sunday, October 5, 2014

Судалгаа,бодлого, ололт


Судалгаа үгүйд бодлого үгүй.
Бодлого үгүйд амжилт үгүй.


No research No policy
No policy No success


Thursday, September 25, 2014

Гялалзана, илжирнэ.

Хуваах тусам гялалзана.
Хураах тусам илжирнэ.

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Saturday, September 6, 2014

Өөрөө, өрөөл


Өрөөл таныг хүндэтгээс өмнө өөрөө өөрийгөө хүндэтгэ.

2014 оны 9 дугаар сарын 6-ны өдөр

бие, оюун, сэтгэл

Эрүүл биеэнд саруул ухаан орших нь их эргэлзээтэй
Саруул оюунд эрүүл бие орших нь огт  эргэлзээгүй.
Саруул оюунд тунгалаг сэтгэл орших нь тун эргэлзээтэй.
Тунгалаг сэтгэл,  саруул ухаан, эрүүл биеэд харин
                        аугаа хүч орших нь үнэн эргэлзээгүй.


2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр


Аугаа хүчээ мэдэр

Хүний аугаа хүч  эрүүл бие,саруул ухаан, тунгалаг сэтгэлд бий.  Биеэ эрүүл, оюунаа саруул, сэтгэлээ тунгалаг байлга. Аугаа хүчээ мэдэр.

2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Sunday, August 31, 2014

Хоол, ходоод

Хоол тань хор биш
Ходоод тань хогийн сав биш.

2014 оны 8 дугаар сарын 31-ны өдөр

Friday, August 22, 2014

Сурах, үхэх


Сурах зогсоход үхэл л эхэлдэг.

2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Friday, August 8, 2014

Шашин, үнэн

Шашинд ялгаа бий, харин үнэнд ялгаа үгүй. Шашингүй үзэлтэн гэдэг иймд үнэнгүй үзэлтэн гэсэн үг биш.
2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Wednesday, July 30, 2014

Хүч, эрх

Хүчтэйд эрх үгүй.
Эрхтэйд нь хүч үгүй.

2014 оны 7 дугаар сарын 31-ны өдөр

Thursday, July 24, 2014

цол бүү хэл, хатуу хариуцлага

Эх орон, эх соёл, эх хэлийнхээ эсрэг ажилласан хүмүүст ардын цол бүү хэл, хатуухан хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Дэлхий ийм л байна.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 


Мөнх, мөнх бус

Мөнх бусыг үзүүлнэ гэдэг мөнхийг үзнэ гэсэн үг.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

хийрхэх, хийх

 Хийрхэх, хөөрөх бидний гол дайсан.
 Хийх, бүтээх бидний үнэнч нөхөр.

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Monday, July 21, 2014

Араатан, гэгээнтэн


Араатан, гэгээнтэн

Буруу зуршлаар бурхан чанараа далдалсан нь  хүн араатан.
Бурхан чанараар буруу зуршлаа булшилсан нь хүн гэгээнтэн.
Араатан хүний авир бурангуй тул үйл нь хар, үр нь бараан.
Гэгээнтэн хүний үйлс саруул тул үйл нь цагаан, үр нь гэгээн.


2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

уур, уяа

Уяатай халтар ууртай.
Ууртай халтар уяатай.
2014 оны 7 дугаар  сарын 22-ны өдөр

Saturday, July 12, 2014

Хөлсгүй нэгэн ажил, цэнэгүй нэгэн амь

Хөлсгүй ажил үгүй, цэнэгүй амь үгүй. Гэтэл монголд харин морины хүүхэд хөлс үгүй, тэдний амь цэнэ үгүй.

Хүүхдийг гутаасан цэнгэл байвал тэр гуниг. Хүүхдийг доромжилсон уламжлал байвал тэр гутамшиг.

2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр

Wednesday, July 9, 2014

наадам, харуусал

Наадам аа гэж. Наадах л тухай л даа. Гэхдээ энэ нь амьтны амиар тохуурхаж даварч наадна гэсэн үг биш. Цагаан сар хар сар, цэнгэх наадам амин харуусал болчих гээд байна, андууд минь. Аугаа хүмүн гэдгээ нэг ухаарч эрхэм эгэл, эгэл эрхэм оршвол ер нь яасийм.

Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр

Tuesday, July 8, 2014

Хөг, хорвоо

Хөгтэй ганцхан эгшгэнд хорвоо бүхлээрээ уяарна.

Ц.Лувсандорж
2014 оны 7 дугаар сарын 9-ны өдөр


The most amazing voice from 'The Voice Of China 2013' Singer Yunggiema 

https://www.youtube.com/watch?v=iKK9gap8lIM&feature=share

Thursday, July 3, 2014

төв, зөв

Төв ухаан л зөв ухаан
Зөв ухаан л төв ухаан.

Ц.Лувсандорж
2013 он

хүн, ертөнц

Хүнд ертөнц бүхлээрээ, ертөнцөд хүн бүтнээрээ багтана.

Thursday, June 26, 2014

хун,хүн



Өнгө нь тас хар хун бий.
Үйлс нь тас хар хүн үгүй

Ц.Лувсандорж
2012 он

Wednesday, June 25, 2014

Монголоо гоё


Монголоо гоё.
Бодлоороо гоё.
Үйлдлээрээ гоё.
Үйлсээрээ гоё.
Гоёж чим, чимж гоё,
Монголоо.

Ц.Лувсандорж

2013 он

Ээжийгээ дурсахад нүд нулимстай.

Ээжийгээ дурсахад нүд нулимстай.
Аавийгаа үгүйлэхэд харц энэрэлтэй.
Хүүгээ харахад хайр ундраастай.
Багшаа бодоход сэтгэл цэнгээстэй.
Хорвоог ажихад хөг эгшиглээстэй.

Ц.Лувсандорж

2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр


Tuesday, June 24, 2014

Агуулга, арга зүй


Агуулга үгүй арга зүй цэнэгүй.
Аргазүй үгүй агуулга үнэгүй

Ц.Лувсандорж

2014 оны 6 дугаар сарын 19-ны өдөр

Мөнгөжих, мартах

Мөнгөжихөд та өөрийгөө мартана.
Мөнгөгүйдэхэд өрөөл таныг мартана

Ц.Лувсандорж

ХУРААХ, ХУВААХ

Хураах  бус харин хуваа.

Ц.Лувсандорж


Хураах гэж бус харин хуваах гэж ирдэг.

Ц.Лувсандорж