Sunday, January 11, 2026

Оюунзаяа, бүүвэй, бүүвэй...

 

      Оюунзаяа, бүүвэй, бүүвэй

Бүүвэй[1], бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй....

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяа бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, охин үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, алдрай үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, аавын үр минь бүүвэй, бүүвэй

 

Оюунзаяа бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Охин үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

Алдрай үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй,  бүүвэй

Аавын үр минь бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Уулс нь түшиг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Тэнгэр нь тэтгэг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Нар  нь ээг

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяаг Од нь ивээг.

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүмбүл үр минь бүүвэй, бүүвэй...

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүмбүр үр минь бүүвэй, бүүвэй...

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, алдрай үр минь бүүвэй, бүүвэй

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, аавын үр минь бүүвэй, бүүвэй

 

Бүүвэй, бүүвэй, бүүвэй, бүүвэй, Оюунзаяа бүүвэй, бүүвэй ...

 

Жич: Оюунзаяа охиноо бүүвэйлэх эгшинд буусан мөрүүдийг ийнхүү аялан үлдээв.


https://www.youtube.com/watch?v=ZTtyCu-hQfQ


Ц.Лувсандорж

2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Шарга морьт, Зүрхэн уулын энгэр







[1] Бүү ай, бүү ай, бүү ай

Sunday, November 27, 2022

Тэсийн голын хасах 50 ч сайхан даа


Тэсийн голын хасах 50 ч сайхан даа
Би Тэсийн голын хүн л дээ. Тэнд өвөл нь ер нь хүйтэн байдаг. Хүн малгүй тэсгэм хүйтэндээ оршихуйн хуулиар дасаад аль хэдийн зохицчихсон. Тэсийн голынхон тэсийн өвөлдөө илүү цуутай. Тэсийн гол тэсгэм өвөлдөө илүү дуутай. Дуртай.
Тэсийн гол маань биднийгээ тэсэхэд сургадаг. Тэсийн гол минь тэс тэс гэж дуулангаа тэсэж тэсэхийг бидэнд заадаг тэсэхийн их сургууль минь билээ.
Тэсийн голын хөвөөнд хасах 50 хүрэх нь нутгийн өвлийн шинж юм. Тэсийнхэн л тэсэхээр өвөл үгүй бол тэсийн голд өвөл үгүй.
Тэсийн голын хөвөөний өвөл нь дэндүү гоёмсогсон. Цан хүүрэг нь савсалзсан, цасан далай нь цэлийсэн. Уулс ус, хүн амьтан бүхэлдээ цан хүүрэгжсэн, цас өдөр шөнөгүй хялмалсан, тэнгэр нь цэв цэнхэр, уулс нь цав цагаан, салхи нь тув тунгалаг, булаг нь өдөр шөнөгүй хоржигносон, чацаргана нь цасан чимэгтэйгээр булцайсан, модод нь цан хүүрэгтээ хөвсийсөн, тэсийнхэн тэсийн голдоо ариуссан, сэтгэл нь өвөлдөө , хүйтэндээ тун тунгалагжсан, залуус нь цан чаргаар гулган цасан дээрх эрвээхэйг мэт эрвэлзэн дэрвэлцэн цэнгэсэн Тэс нутаг минь бүхэлдээ тэсийн өвөлдөө гоёмсог. Тэс нутгийнхан тэсийн өвөлдөө эрмэг, тэсэхийн сургаалдаа эрхэмсэг.
Тэсийн голын өвөл тэсийнхэн л тэсрэхээр байхдаа л илүү гоёмсог. Илүү эрхэмсэг.
Ц.Лувсандорж
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Friday, October 28, 2022

Бодлын уянга, таныгаа

 Бодлын уянга таныгаа

 

Бороо шиг асгарах нулимсанд  тань бодлоо шилгээн урслаа.

Далай шиг цалгих хайрыг тань дуулан дурсган огшлоо.

Дэлхийг чимсэн  учралаа  дээдлэн дээдлэн эгшлээ.

Дээдийн учралт таныгаа хайрын бодолдоо урилаа.

 

Сар шиг мэлтэлзэх харцанд тань сэтгэлээ шингээн дурлалаа.

Салхи шиг аялах дурлалыг тань санан санан уярлаа.

Хорвоог гоёсон нөхөрлөлөө  хайрлан хайлан дууллаа.

Хаврын дуулалт таныгаа дурлалын сэтгэлдээ сийллээ.

 

  Үүл шиг хөвөх сэтгэлд тань үгээ шивнэн нэгслээ.

  Зүүд шиг өрнөх учралыг тань манан гамнан хонолоо.

  Орчлонг дуулсан дууллаа  хээлэн сийлэн  оршлоо.

  Бодлын уянга таныгаа эрхсийн орчилдоо дурслаа.  

 

Ц.Лувсандорж

2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Шарга-морьтын зуслан

Sunday, September 19, 2021

Two beauties

               Two beauties

 The mother nature, she is beautiful.

The marvelous car, she is also beautiful.
 
Two beauties together are momentously beautiful.
 
 Many beauties in oneness are fabulously beautiful, 
 
                                   then, miraculously enigmatic. 
 
By Luvsandorj
September 19th, 2021
Sharga-Morit

          



Tuesday, December 15, 2020

Бодолд урсах ээж

 

Үг. Ц.Лувсандорж                        Ая. П.Насан-Очир

        Бодолд урсах ээж 

Аяны шувууд буцахаар

Аглаг нуур минь дүнсийнэ дээ.

Ачит ээж минь алсрахаар

Алаг хорвоо хагасарна даа. 

                  Дахилт

         Нууранд эрхлэх шувуудтай

         Нүдэнд минь эргэх ээж минь

         Зүүдэнд бүүдийх нутаг шиг

         Зүрхэнд хурах ээж минь

Зээрийн сүрэг хулжихаар

Зэрэглээт тал минь ханхайна даа.

Хайрт  ээж минь анирлахаар

Хүний орчлон хугасарна даа. 

        Талд дүүлэх зээртэй

        Сэтгэлд минь дуулах ээж минь

        Уулсаа хээлэх цэцэгс шиг

        Ухаарал хэлхэх ээж минь

Ботгон буйлаан сонсохоор

Бодлын нулимс минь асгарна даа.

Тэнгэрийн ээж минь аргадахаар

Энгэрийн гуниг сэмэрнэ дээ. 

        Говьд  буйлах ботготой 

        Бодолд минь урсах ээж минь

        Зүсрээд шиврэх бороо шиг

        Зүслээд ирэх шиг ээж минь

 

                        -oOo-

 

 https://www.youtube.com/watch?v=0jgaubZrJy8


 

 

Thursday, October 8, 2020

Хайр халамж, зовлон бэрхшээл

 

 

Хүн хийгээд аливаа амььтан хайр, халамжийг дааж чаддаггүй, харин зовлон бэрхшээлийг туулж чаддаг.

Хайр халамж, зовлон бэрхшээлийг хэв хэмжээг яг тааруулж байх нь чинхүү халамж, хайр юм. 

 

 

Ц.Лувсандорж 

2020 оны 10 дугаар сарын 9-ны өдөр 

Sunday, October 4, 2020

ОРОЙН ДЭЭД ХҮМҮН

 

ОРОЙН ДЭЭД ХҮМҮН

 

Хил хязгааргүй орон анирлан анирлан цэлийгээд

Хүслийн өнгөөр найрсан эрхэс эрхлэхэд  

Оройн дээд хүмүн сэтгэлийг лимбэ шиг хөглөн

Олон оршихуйн оргилд эгшиглэнэ.

 

Бүрхэг шөнө шиг орон бүүдийн бүүдийн  түнэрлээд

Буурал цагаас хэтийдэн ихэс сүүмэлзэхэд

Оройн дээд хүмүн амьдралыг нар  шиг тэтгэн

Олон оршихуйн магнайнд гэрэлтэнэ.

 

Үүл болж эрхэс дуудан шивнэлдээд

Үйлэн үр төлөгдөн саран гийж угтахад

Оройн дээд хүмүн тэндэхийн гоёлд алмайрч

Олон оршихуйн дуулалд нь ая нэмнэ.

 

Ц.Лувсандорж

2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Шаргат морьтын зуслан

(Цас малгайлж уул ус жаварласан ойд алхан байж буулгав.)

Жич. Ардын уран зохиолч Ж.Бадраан “Орь залуу нас”  шүлэг нь ур хийц, утга агуулга хувьд шинжлэх ухааны өнөөгийн сэтгэлгээ, хандлага, соёл иргэшлийн түвшний утгаараа чансаатай нэгэн бүтээл болохыг тэмдэглэж байна. Харин би  түүнд цаг хугацаа, үнэний хувь,  мөн чанар, хэмжээсийн талаас нь шүүмжлэлтэй хандан тэрхүү шүүмжээ дээрх мөрүүдэд буулган үлдээв. Хүний орь залуу нас л дан оргил нь байдаг юм биш харин  хүмүн заяа нь өөрөө олон төрөл, оршихуйн оргил юм. Хүний заяаг олж төрсөн болохоор хүн бүр зохиолчийн хүүрнэсэн шиг орь залуу нас шигээ ямагт байх нь хүний амьдралын утга учир юм. Тэгэж чадвал тэр анирлан анирлан цэлийх, бүүдийн бүүдийн түнэрлэх олон орон зайн олон хэмнэл, олон хэмжээст дор олон хэлбэрээр умбан оршиж чадна.